Consulting services for project implementation, energy efficiency measures for power transmission and distribution network

Нийтэлсэн: 2020-03-23

Prequalification

  • Country Mongolia
  • Deadline May 11, 2020
  • Financing KfW Entwicklungsbank
  • Reference Number BMZ201465129/BMZ201665009
  • Subject "Energy Efficiency in the Central Transmission and Distribution Network" – Project Implementation

The German Government, represented by the German Ministry for Economic Cooperation and Development (BMZ), has committed up to 20.45 million EUR as a soft loan for the project “Energy Efficiency in the Central Transmission and Distribution Network” (Project). The Project measures comprise the rehabilitation and modernization of outdated and increasingly failing equipment in approx. up to 30 substations of the CES. If not replaced, such outdated equipment would lead to increasing disruptions in the normal operation of the CES. The Project measures shall increase the availability and reliability of the network by reducing outages from increasingly failing substation equipment and thus reducing the amount of energy not served (“ENS”).

Requested Services:

This advertisement for prequalification refers to the services to be rendered and financed under the Technical Assistance (TA). The Consultant shall mainly cooperate with NTPG in the successful implementation of the project.

The duties shall comprise but are not limited to assistance in the following areas:
 

  • Support of NTPG in the framework of various measures during procurement and implementation of the Programme such as verification of designs, procurement of goods including preparation of bidding documents and evaluation of submitted bids.
  • Monitoring and supervision during project implementation including verification that the equipment supply, the civil works and installation contracts are fulfilled in accordance with their stipulations.
  • General programme support, including reporting.

In English:

https://www.gtai.de/gtai-en/trade/tenders/mongolia/consulting-services-for-project-implementation-energy-efficiency-measures-for-power-transmission-and-distribution-network-230630

 

In German:

https://www.gtai.de/gtai-de/trade/ausschreibungen/mongolei/consulting-projektimplementierung-energieeffizienzmassnahmen-231116

 

 

 

 

“ТӨВИЙН БҮСИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ, ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНИЙ ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

/ урьдчилсан сонгон шалгаруулалт/

 

Төслийн дугаар: BMZ201465129/BMZ201665009

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага: “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК

Тендер зарлагдсан огноо: 2020.03.20 Дуусах огноо: 2020.05.11

 

Монгол улсын Засгийн газар болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд ХБНГУ-аас эрчим хүчний салбарт олгох 20 сая 450 мянган еврогийн хөнгөлттэй зээлийн хөрөнгө оруулалтыг Герман улсын Сэргээн босголт, зээлийн банкаар (KfW) дамжуулан “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК дээр хэрэгжих “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх  төсөл”-д  олгохоор хоёр орны “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн баримт бичгүүдэд тусгаж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Төслийн арга хэмжээний хүрээнд “ЦДҮС” ТӨХК-ийн 30 гаруй дэд станцад техник, технологийн хувьд хоцрогдсон, ашиглалтын хугацаа хэтэрсэн, хуучирч муудсан тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажлуудыг хийж, төвийн бүсийн эрчим хүчний системийн тасралтгүй найдвартай ажиллагааг сайжруулах юм.

 

Зөвлөх үйлчилгээ: Урьдчилсан шалгаруулалтын тухай энэхүү урилга нь Техникийн туслалцааны (ТТ) хүрээнд үзүүлэх үйлчилгээнд хамаарна. Зөвлөх нь энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд “ЦДҮС” ТӨХК-тай нягт хамтран ажиллана.

 

Зөвлөх нь дараах чиг үүргийн хүрээнд Техникийн туслалцаа үзүүлэх бөгөөд үүрэг нь зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй:

  • Төслийн хэрэгжилтийн хүрээнд шаардагдах арга хэмжээг хэрэгжүүлэхэд “ЦДҮС” ТӨХК-д дэмжлэг үзүүлнэ. Үүнд: шинэчлэлийн ажлын зураг төсөл, загвар батлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг бэлтгэх, ирүүлсэн тендерийн материалуудыг үнэлэх гэх мэт
  • Тоног төхөөрөмж ханган нийлүүлэх болон угсрах, засах, суурьлуулалтын гэрээт ажлууд нь шаардлагад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах зэрэг төслийн хэрэгжилтийн явцад мониторинг хийх, хяналт тавих
  • Тайлан боловсруулах, түүнчлэн төслийн хэрэгжилтэнд ерөнхий дэмжлэг үзүүлэх...

Сонирхсон этгээд нь доорх холбоосоор орж, шаардлагатай нэмэлт мэдээлэл авна уу.

Англи хэлээр:

https://www.gtai.de/gtai-en/trade/tenders/mongolia/consulting-services-for-project-implementation-energy-efficiency-measures-for-power-transmission-and-distribution-network-230630

Герман хэлээр:

https://www.gtai.de/gtai-de/trade/ausschreibungen/mongolei/consulting-projektimplementierung-energieeffizienzmassnahmen-231116

 

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

batzorig@transco.mn



© 2020 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.