Page 4 - ЦДҮС ТӨХК ТАЙЛАН 2021
P. 4

цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төхк































            удиРтгал


            Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нь 2021 онд дамжуулах сүлжээний ашиглалт, засвар
            үйлчилгээг хариуцан цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах
            ажлыг  гүйцэтгэн  эдийн  засгийн  үндсэн  үзүүлэлт,  зорилтот  түвшний  төлөвлөгөөг  үзүүлэлт
            бүрээр биелүүлж, хүндрэлтэй нөхцөл байдалд өөрсдийн нөөц бололцоог бүрэн дайчилж, шугам
            тоноглолын найдвартай ажиллагааг хангаж ажиллалаа.
            2021 онд нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын төсөвт өмнөх онтой харьцуулахад 3.8
            тэрбум төгрөгөөр илүү буюу 70.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.
            Компани  439,476.6  сая  төгрөгийн  орлоготой  ажиллахаас  437,207.3  сая  төгрөгийг  орлогод
            авсан бөгөөд үүнээс үндсэн үйл ажиллагааны орлого 52,693.4 сая байхаас 55,822.6 сая төгрөг
            буюу  1,259.9  сая  төгрөгөөр  орлогыг  давуулан  биелүүлсэн.  Зардалд  443,159.6  сая  төгрөгийг
            төлөвлөснөөс  438,671.7  сая  төгрөг  зарцуулж,  төлөвлөгөөт  зардлыг  -4,487.9  сая  төгрөгөөр
            хэмнэж ажилласан.
            ЭХЯ-ны  дотоод  аудитаас  салбарын  47  үйлдвэр  компанийн  Шилэн  дансны  тухай  хуулийн
            хэрэгжилтэд  хяналт  шалгалт  хийхэд  мэдээллийг  хугацаанд  нь  бүрэн  оруулж,  зөрчилгүй
            ажилласан 7 байгууллагын нэгээр шалгарсан.
            Тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл шаардлагын биелэлтийг ЭХЗХ-ны 2022 оны 03
            дугаар сарын 24-ний өдрийн хурлаар хэлэлцэн 86 оноо буюу “Сайн” гэж дүгнүүлсэн.
            Үндэсний  аудитын  газраас  хийсэн  жилийн  санхүүгийн  үйл  ажиллагаанд  аудитаар  “Зөрчилгүй”
            санал дүгнэлт авсан.
            Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын
            зэрэгт  шилжүүлсэн  үе,  Засгийн  газраас  гаргасан  шийдвэрийн  дагуу  эрчим  хүчний  төлбөрийг
            төрөөс хариуцахтай холбоотой ачааллын огцом өсөлтийг хангах, ДЦС-4 ТӨХК болон Эрдэнэт
            үйлдвэр ТӨҮГ-ын тэг зогсолт зэрэг системийн хүнд горимуудад оновчтой горим, схем шийдэл
            боловсруулан мөрдөж ажилласан.



                           ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                  Б.НЯМСАМБУУ






            4
   1   2   3   4   5   6   7   8   9