Нээлттэй ажлын байр - Төв удирдлагад өндөр үелзлэлийн холбооны инженер

Нийтэлсэн: 2026-06-22

 

Ажлын байр Төв удирдлагад өндөр үелзлэлийн холбооны инженер
Үндсэн үүрэг
  • Компанийн хэмжээнд ашиглагдаж байгаа өндөр үелзлэлийн холбооны болон шилэн кабелийн холбоо, сансрын холбооны бодлогыг тодорхойлж, түүний дагуу хөгжлийн чиг хандлагыг тогтоох, ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавьж найдвартай ажиллагааг хангах
  • Хариуцсан ажил үүргийн дагуу хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, үр ашгийг дээшлүүлэх хэмнэлтийн бодлогыг хангаж ажиллах
  • Компанийн их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, урсгал засвар, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэх ажлын захиалгыг тодорхойлж, ажлын даалгавар боловсруулж, зураг төсөвт санал оруулах, хянах ажилд хамтарч оролцох
  • Тендерийн бичиг баримтыг холбогдох хэлтэстэй хамтарч боловсруулах, үнэлгээний хороонд орж ажиллах
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх
Ерөнхий шаардлага
  • Багаар болон бие дааж ажиллах чадвартай
  • Харилцааны соёл, ёс зүйтэй байх
  • Зөв хандлагатай байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай байх
  • Бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах болон ажил үүргийг түргэн шуурхай, чанартай гүйцэтгэх чадвартай байх
  • Ажлын ачаалал даах чадвартай байх
Тусгай шаардлага
  • Холбооны инженер мэргэжилтэй
  • Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы ур чадвартай байх
  • Компьютерийн өргөн хэрэглээний болон мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай байх
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
Бүрдүүлэх бичиг баримт
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар эсвэл лавлагаа
  • Боловсрол, мэргэжил, мэргэшлээ нотлох диплом, гэрчилгээний хуулбар /эх хувийг үзүүлэх/
Холбоо барих хаяг
  • ЦДУС ТӨХК-ийн Захиргаа удирдлагын хэлтэс
    Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Солонго
    Холбоо барих утас: 70042939, 99196011
    И-мэйл хаяг: solongo.max@gmail.com
    Хаяг: Чингисийн өргөн чөлөө 22/1, 3 дугаар хороо,
    Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот 17060
Материал хүлээн авах хугацаа
  • 2026.06.22-ны өдрөөс 2026.06.30-ны өдрийг дуустал

© 2026 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.