“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын даргаар Энэбишийн Равжаадэлгэрэх томилогдлоо.

Нийтэлсэн: 2025-02-25

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын даргаар Энэбишийн Равжаадэлгэрэх томилогдлоо. Э.Равжаадэлгэрэх нь 2007 оноос Дарханы дулааны станц ТӨХК-ийн дулааны инженерээр ажлын гараагаа эхэлж улмаар  Дархан-Уул аймгийн ЗДТГ-ийн ЗАА-нд мэргэжилтэн, албаны дарга, “Green hit ingineering” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг  хариуцлагатай хашиж, хамт олныхоо хүндэтгэлийг хүлээсэн боловсон хүчин юм. Э.Равжаадэлгэрэх даргад цаашдын ажил хэрэгт нь өндөр амжилт хүсэн ерөөе.


© 2025 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.