“Дотоод хэрэгцээгээ үр ашигтай хэрэглэж, хэмнэлт гаргацгаая” болзолт уралдаан

Нийтэлсэн: 2019-01-09

        Эрчим хүчний яамнаас 2018 оныг “Эрчим хүч хэмнэлт, үр ашгийн жил” болгон зарласан. Уг ажлын хүрээнд “Дотоод хэрэгцээгээ үр ашигтай хэрэглэж, хэмнэлт гаргацгаая” болзолт уралдааныг компанийн хэмжээнд зарлан шинэ оны босгон дээр дүнгээ гаргаж, дотоод хэрэгцээнд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчийг 2018 оны төлөвлөгөөнөөс хэмнэж, манлайлан ажилласан дэд станцаар тэргүүн байрт Зүүн-Өмнөд бүсийн салбарын Бор-Өндөр дэд станц, дэд байрт Улаанбаатар салбарын Яармаг дэд станц, гутгаар байрт Хангайн бүсийн салбарын Хялганат дэд станц тус тус шалгарлаа.  

Тэргүүн байрт шалгарсан Зүүн-Өмнөд бүсийн салбарын Бор-Өндөр дэд станцын хамт олон

Дэд байрт шалгарсан  Улаанбаатар салбарын Яармаг дэд станцын хамт олон

Гутгаар байрт шалгарсан Хангайн бүсийн салбарын Хялганат дэд станцын хамт олон

         “Дотоод хэрэгцээгээ үр ашигтай хэрэглэж, хэмнэлт гаргацгаая” болзолт уралдаанд амжилттай оролцож, хийсэн ажлаараа шалгарсан Бор-Өндөр, Яармаг, Хялганат дэд станцын хамт олонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.