ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА.

Нийтэлсэн: 2025-02-26

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн сар шинийн босгон дээр эрчим хүчний сайдын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар  Эрчим хүчний салбарын 2024 оны шилдэг инженер техникийн ажилтан, албан хаагчдыг тодруулсан юм.

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Реле хамгаалалт, автоматик, хэмжилт, туршилтын хэлтсийн хэмжүүр, тоолуурын инженер Б.Золбоо “Шилдэг инженер”-ээр шалгарч, “Шилдэг мастер”-аар Улаанбаатар салбарын Засварын албаны дэд станцын мастер Б.Буяннэмэх,  Хангайн бүсийн салбарын Засварын албаны шугам засварын монтёр Г.Баттөмөр “Шилдэг ажилтан”-аар шалгарлаа. Эрчим хүчний салбарын, ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДЫГ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛАН ШИЛДГЭЭР ТОДОРСОНд компанийн хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.


© 2025 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.