“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор жил бүр спортын таван төрөлт уралдаан тэмцээнийг зохион байгуулдаг.
Энэ жилийн тэмцээнийг Хангайн бүсийн салбар 2025 оны 02 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Эрдэнэт хотноо амжилттай зохион байгуулж, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, дартс, шатар гэсэн таван төрлөөр тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдсөн юм.
Тус тэмцээнд компанийн таван салбарын 200 гаруй ажилчид оролцсоноос Улаанбаатар салбар багийн дүнгээр хошуулж шилжин явах цом авсан бол Төвийн бүсийн салбар, Зүүн-өмнөд бүсийн салбар удаалж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Уламжлалт тэмцээний сагсан бөмбөгийн эрэгтэй шилдэг тоглогчоор Төвийн бүсийн салбарын Б.Саранболд, эмэгтэй шилдэг тоглогчоор Зүүн-Өмнөд бүсийн салбарын Д.Баяржаргал, волейболын шилдэг эрэгтэй тоглогчоор Төв удирдлагын Б.Баттулга, эмэгтэй шилдэг тоглогчоор Говийн бүсийн салбарын Б.Ундрам нар шалгарч баг тамирчдыг манлайлав.
© 2025 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.