Гэмтлийг бүрэн устгаж, цахилгаан эрчим хүчинд холболоо

Нийтэлсэн: 2023-06-30

  

Энэ сарын 25-ны өдрийн 18 цаг 37 минутанд Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын 24 ширхэг тулгуур унасан. Тус гэмтлээс үүдэж Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох усархаг бороо орж, хүчтэй шуурсаны улмаас үүссэн  гэмтлийг  Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 5 салбарын 158 хүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр 2023.06.26-ны өдрөөс эхлэн 4 хоногийн турш 24 цагаар шуурхай ажиллан, бүрэн арилгаж  2023.06.29-ний өдрийн 20 цаг 24 минутанд цахилгаан эрчим хүчинд холболоо. Гэмтэл саатлыг цаг алдалгүй сэргээн засварлах ажилд биечлэн оролцсон инженер техникийн ажилтан, албан хаагчиддаа компанийн нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Мөн биднийг дэмжиж ажилласан Эрчим хүчний яам, Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Онцгой байдлын комисс”, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн “Хархорин” салбар, Булган аймгийн Гурванбулаг сумын “Засаг даргын тамгын газар”-ын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

МОНГОЛ УЛСЫН ГАЛ ГОЛОМТ МӨНХӨД БАДРАХ БОЛТУГАЙ!

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.