НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Нийтэлсэн: 2026-06-21

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Ажлын байр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн
удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудитор
Үндсэн үүрэг
  • Компанийн засаглалын үйл явцад эрсдэлд суурилсан дотоод аудитын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилттэй холбоотой санал дүгнэлт, зөвлөмжийг удирдлагад өгөх, компанийн зорилго, зорилтод хүрэхэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах дотоод хяналтын тогтолцоог бий болгох, төлөвшүүлэх;
  • Дотоод аудит, хяналт шалгалттай холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дээд шатны байгууллагаас хийгдсэн дотоод аудит, хяналт шалгалтаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, Төлөөлөн удирдах зөвлөлийг холбогдох мэдээллээр тогтмол хангах, компани болон хэлтэс нэгжийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, дэмжлэг үзүүлэх;
  • Хууль тогтоомж, дүрэм, журмаар хүлээлгэсэн ажлын байрны зорилтот нийцсэн бусад чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах;
Ерөнхий шаардлага
  • Багаар болон бие дааж ажиллах чадвартай
  • Харилцааны соёл, ёс зүйтэй байх
  • Зөв хандлагатай байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай байх
  • Бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх, дүгнэлт өгөх, оновчтой шийдвэр гаргах болон ажил үүргийг түргэн шуурхай, чанартай гүйцэтгэх чадвартай байх
  • Ажлын ачаалал даах чадвартай байх
Тусгай шаардлага
  • Нягтлан бодогч, эдийн засагч, санхүүгийн менежмент, цахилгааны инженерийн дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы ур чадвартай байх
  • Компьютерийн өргөн хэрэглээний болон мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай байх
  • Захиргаа, санхүүгийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
Бүрдүүлэх бичиг баримт
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар эсвэл лавлагаа
  • Боловсрол, мэргэжил, мэргэшлээ нотлох диплом, гэрчилгээний хуулбар
  • Иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia лавлагаа/
  • Ажлын туршлага, ажилласан жилийн нотлох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр эсвэл e-mongolia-гаас лавлагаа авах
Холбоо барих хаяг
  • ЦДҮС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл
    ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Т.Тэгшбүян
    Холбоо барих утас: 51-267069
    И-мэйл хаяг: tegshbuyan@energy.gov.mn
    Хаяг: 17060 Хан-Уул дүүрэг 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө,
    Засгийн газрын XIV байр
Материал хүлээн авах
хугацаа
  • 2026.07.21-ний өдрөөс 2026.07.24-ний өдрийн 10:00 цаг хүртэл
ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТ БҮТЭЭМЖИЙН ХЭЛТЭС

© 2026 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.