Page 23 - NPTg slide
P. 23

2025 ОНЫ ЗОРИЛТ








                         1     2025 оны үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний
                               төлөвлөгөөг биелүүлэх





                        2      Осол авааргүй ажиллах




                               Монгол Улсын Засгийн Газраас 2025 оны Улаанбаатар хотын дэд бүтцийн
                        3      хөгжилд дэмжлэг үзүүлэх жил болгон зарласантай холбоотойгоор 2035 он
                               хүртэлх Улаанбаатар хотын дамжуулах сүлжээний төлөвлөгөөг боловсруулж,
                               хэрэгжүүлэх
                               Европын сэргээн босголт, хөгжлийн  банк болон ХБНГУ-ын KfW  банкны
                        4      санхүүжилтээр хэрэгжиж буй “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх
                               сүлжээний  үр  ашгийг  дээшлүүлэх  төсөл”-ийн  угсралтын  ажлыг  50%  буюу
                               түүнээс дээш гүйцэтгэлд хүргэх, Чойр-Сайншанд ЦДАШ, 110/10 кВ-ын “Өргөө”
                               дэд станцын төслүүдийг эхлүүлэх
                               Компанийн хэмжээнд дижитал шилжилтийг хурдасгах хүрээнд SCADA
                        5      системийг өргөтгөх, хяналтын самбар (Dashboard), ухаалаг тоолуур, хэмжүүр

                               болон тоон дэд станцын технологийг нэвтрүүлэх


                               Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд болон батарей хуримтлуурын
                        6      станцыг үр ашиг, үйлдвэрлэлийн өгөгдөл дээр дүн шинжилгээ хийж,
                               дамжуулах сүлжээний ногоон эрчим хүчний оролцоог нэмэгдүүлэх



                               Дамжуулах  сүлжээнд  инноваци  шинэ  техник  технологийг  нэвтрүүлэх
                        7      хүрээнд 500 кВ-ын ЦДАШ, дэд станц, PASS систем, E-HOUSE зэрэг дэвшилтэт
                               технологиудыг нэвтрүүлэх




                        8      Зэс-Оюу 220 кВ-ын ИХБ-ийг барьж, ашиглалтад оруулах замаар БНХАУ-ын
                               ӨМӨЗО-оос импортлох цахилгаан эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх




                               2025 оны эрчим хүчний салбарын хэмжээнд “Салбарын инженер техникийн
                        9      ажилтан, албан хаагчдын жил” болгон зарласантай холбоотойгоор хүний
                               нөөц чадавх, сургалт бүтээмжийг чанарыг дээшлүүлэх




                        10     Компанийн үйлчлэх хүрээг нэмэгдүүлэх, засаглалын менежментийг
                               сайжруулахад олон улсын стандартыг нэвтрүүлэх








                                                                                ЖИЛИЙН ТАЙЛАН-2024 | 23
   18   19   20   21   22   23   24