Page 21 - NPTg slide
P. 21

8.  Ажилтнуудын ажлын байрны тав тухтай байдлыг сайжруулах чиглэлээр Улаанбаатар
                салбарын лабораторийн хоёр давхар барилгыг шинээр ашиглалтад оруулж, тус салбарын
                Өмнөд, Туул, Баруун, Умард дэд станцуудад ариун цэврийн өрөөний асуудлыг шийдсэн.

























            9.  ЦДАШ болон дэд станцын тоноглолын угсралт, засвар, хэмжилт туршилтын  17 нэр төрлийн
                ажлын аргачлал боловсруулан батлуулж, өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж байна.
                MNS ISO 45001:2018  стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, Хамгаалалтын зурваст хууль
                зөрчин аюул, эрсдэлтэй нөхцөлд үйл ажиллагааг явуулж, амьдран суудаг 100 гаруй айл
                өрх, ААН-ийн газрыг бүрэн чөлөөлөх, нөхөн төлбөр ногдуулах, барагдуулах, мэдээллийн
                санд шугам, дэд станцын байршлын цэгүүдийг тусгаж ажилласан.



            10.  Компанийн хамт олны дундаас “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” төрж, 2 ажилтан
                маань “Техникийн ухааны доктор”-ын зэрэг хамгаалсан. Сургалтын чиглэлээр гаднын
                байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, JICA-н төслийн хүрээнд 30 ИТА-г гадаад
                сургалтад хамруулж, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэв. Монгол Улсын тогтвортой эрчим
                хүчний чадавхыг хөгжүүлэх (МУТЭХЧХ) төсөл”-ийн хүрээнд “Өндөр хүчдэлийн техникч”
                мэргэжлээр хосмог сургалт зохион байгуулах санамж бичгийг GIZ-тэй байгуулж, төслийн
                ажлыг эхлүүлээд байна.





















                   GIZ-тэй Санамж бичиг байгуулав                      Жайка SWG багуудын сургалт










                                                                                ЖИЛИЙН ТАЙЛАН-2024 | 21
   16   17   18   19   20   21   22   23   24