Page 16 - NPTg slide
P. 16
РЕЛЕ ХАМГААЛАЛТ, АВТОМАТИК,
ХЭМЖИЛТ ТУРШИЛТ
Реле хамгаалалт, автоматжуулалт, өндөр хүчдэлийн туршилт хэмжилт, тоолуур, хэмжүүр болон
тавил тооцоо, оношилгоо диагностикийн чиглэлээр баримтлах бодлогыг тодорхойлж, реле
хамгаалалт автоматжуулалт, автомат удирдлагын системийг нэвтрүүлэхэд үйл ажиллагаагаа
чиглүүлж, РХАБ, хэмжүүр тоолууруудын хэвийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллаж
байна.
220/110/35/10 кВ Тавантолгой дэд станцын 110 кВ-н Сийрст-А,Б гаргалгааны хоёрдогч хэлхээний
кабель татах, хоёрдогч хэлхээний холболт хийх, харилцан үйлчлэл шалгах, тоноглолд хэмжилт
туршилт хийх ажлыг хийж гүйцэтгэв.
110/35/10 кВ Даланзадгад дэд станцын давтамжаар ачаалал хөнгөлөх автоматикт илэрсэн
зөрчлүүдэд зохион байгуулалтын арга хэмжээг авч, дэд станцын 10 кВ-ын I секц Т-4
трансформатор, II секцийн Т-5 трансформаторуудын ячейкуудад ТА-ийн төхөөрөмжийг
шинээр суурилуулж, холболтын ажлыг гүйцэтгэсэн. Шинээр суурилуулсан төхөөрөмжид
Даланзадгадын ДЦС-ын тусгаарлах автоматикийн I, II шатлал болон АЧР-ын тавилуудыг
тооцож, туршилт тохируулгыг хийв.
Салхит дэд станцад ээлжит реле хамгаалалтын үзлэг, шалгалтаар 110/35 кВ Салхит дэд станцын
Т-1, 2 трансформаторын үндсэн болон бэлтгэл хамгаалалт, 123, 124-р АШ, 35 кВ-н СВК-1,2,
НУО-1,2, ДХТ-1,2, Багц-1,2,3,4-н реле хамгаалалтыг таслууртай харилцан үйлчлүүлж шалгасан
байна.
ЗӨБС-т хэмжүүрийн трансформатор шалгаж, баталгаажуулах олон жилийн графикийн дагуу
220/110/35/6 кВ-ын Чойр, 110/35/10 кВ-ын Айраг, 110/35/10 кВ-ын Сайншанд, 110/10 кВ-ын Ширээт,
110/10 кВ-ын Замын-Үүд, 110/10 кВ-ын Борхойн дэд станцуудад 35,10,6 кВ-н гарсан шугамуудын
гүйдэл, хүчдэлийн трансформаторуудад алдааны хэмжилт, туршилтыг хийж гүйцэтгэв.
Төвийн бүсийн салбарын хэмжүүрийн трансформатор шалгаж, баталгаажуулах олон жилийн
графикийн дагуу 110/10 кВ-ын Дулаанхаан, 110/35/6 кВ-ын Сүхбаатар, 110/10 кВ-ын Ерөө,
110/6 кВ-ын Бугант, 110/6 кВ-ын Толгойт, 110/6 кВ-ын Үйлдвэр, 110/6 кВ-ын Бурхант дэд станцуудад
35,10,6 кВ-ын гарсан шугамуудын гүйдэл, хүчдлийн трансформаторуудад алдааны хэмжилт,
туршилтыг хийж гүйцэтгэв.
16 | ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК

