Page 12 - NPTg slide
P. 12
ТЕХНИКИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ
Дамжуулах сүлжээг Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа-2050” бодлого, “”Шинэ
сэргэлтийн бодлого”, Монгол улсын эрчим хүчний нэгдсэн систем” хөтөлбөр, шинэ бүтээн
байгуулалт, салбарын бодлоготой уялдуулан хөгжүүлэх, өргөтгөх судалгаа тооцоо хийх,
техникийн хүндрэлтэй асуудлыг нарийвчлан судлах, эдийн засгийн үр ашиг, найдвартай
ажиллагааг дээшлүүлэхэд санал, дүгнэлт гаргах, шаардлагатай хөрөнгө оруулалтын үндэслэл,
тооцоо, зураг төслийг боловсруулахад хамтран ажиллаж байна.
Тайланд хугацаанд Төвийн бүсийн эрчим хүчний системийг Дорнод бүсийн эрчим хүчний
системээс тусад нь гаргаж, 110/35/6 кВ-ын Өндөрхаан дэд станцын зарим хэрэглээг Дорнод
бүсийн эрчим хүчний системээс хангах схемийн шийдлийг санаачилж, ажлын зураг төсөл
боловсруулан барилга угсралтын ажил дууссан.
220 кВ-ын 207-р шугамын тасралт, таслалтын судалгаа, засвар үйлчилгээ хийхэд зарцуулдаг
хугацаа, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, байгаль орчны үнэлгээг эцэслэж, Багануур-Чойрын
агаарын шугамын байгаль орчны үнэлгээний тайланг БОАЖЯ-аар баталгаажуулсан.
Сонгино дэд станцыг түшиглэн байгуулсан том чадлын хуримтлуурын станцын 3 төсөл
хэрэгжүүлэх ажлын саналыг ЭХЯ, төслийн нэгжид хүргүүлэн ТЭЗҮ боловсруулав.
Нийслэлийн төвийн хэсгийг цахилгаан эрчим хүчээр хангаж буй 110/10/6 кВ-ын Өмнөд,
110/10/6 кВ-ын Умард, 110/35/10 кВ-ын Дорнод-2, 110/35/10 кВ-ын Туул дэд станцууд сүүлийн 5
жилийн байдлаар 70-100 хувийн ачаалалтай ажиллаж ирсэн тул хотын төвд томоохон чадлын
110 кВ-ын дэд станц барих шаардлага гарч, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор шинээр 110/10 кВ-ын 2х63 МВА хүчин
чадалтай 110 кВ-ын GIS хийцтэй хаалттай хуваарилах байгууламж бүхий Парк дэд станцыг
барихаар төлөвлөж, 2024 оны 11-р сараас эхлэн ТЭЗҮ боловсруулах ажил хийгдэж байна.
Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан /хэсэгчлэн/, Говь-Алтай
/хэсэгчлэн/, Сэлэнгэ /зарим сум/ Дундговь /зарим сум/, Өмнөговь /зарим сум/ зэрэг 11 аймгийн
154,430 хэрэглэгчийн ЦЭХ-ний хэрэглээний өсөлтийг хангаж, хоёр талын тэжээлтэй болгож
найдвартай ажиллагааг дээшлүүлэх зорилгоор Мандалговь-Арвайхээр 220 кВ-ын 287 км
урт ЦДАШ, дэд станц барих төслийн ажлын зураг, төсөв, ТЭЗҮ боловсруулагдсан. Цаашид
3,7 тэрбум кВт.цаг ЦЭХ дамжуулах хүлээлттэй байна.
Хотын хойд хэсэг, гэр хорооллыг инженерийн дэд төвд холбох, барилгажуулах зорилгоор
• Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаа 110/35/10 кВ-ын 2х40 МВА хүчин чадалтай дэд
станц, ЦДАШ,
• Сонгинохайрхан дүүрэг 26-р хороо, 2х40 мВа /GIS/ 110/35/10 кВ-ын Их Наран дэд станц,
ЦДАШ барих
• Сонгинохайрхан дүүрэг 24-р хороо, 2х40 мВа чадалтай 110/35/10 кВ-ын /GIS/ Баянхошуу дэд
станц, ЦДАШ барих ажлын зураг төсөл хийгдээд байна.
Өвөл зуны горим боловсруулах, шинэ эх үүсвэр, хэрэглэгчдийг ТБЭХС-тэй холбох бүхий л
тооцоог Powerfactory программ дээр гүйцэтгэж, 82 дэд станцад техникийн нөхцөлийн
ачааллын судалгаа, шинээр ачаалал нэмэх боломжийг судалсан. Түүнчлэн
• Компанийн Даланзадгад, Өндөрхаан, Бор-Өндөр, Мөрөн, Баянхонгор дэд станцын
трансформаторыг өргөтгөх
12 | ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК

