Page 11 - NPTg slide
P. 11
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ,
ЭРҮҮЛ АХУЙ
Компанийн үйл ажиллагаанд ХАБЭА-н хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дэд станц, шугам
тоноглолын техникийн аюулгүй байдлыг хангаж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг
зохион байгуулж, компанийн технологийн болон санхүүгийн үйл ажиллагаанд дотоодын
хяналт шалгалт хийж, зөвлөмж, дүгнэлт гарган хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан.
“ХАБЭА-н тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийг хэн
сайн мэдэх вэ” сэдэвт тэмцээнийг Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран ажилтнуудын
дунд амжилттай зохион байгуулсан.
Эрчим хүчний хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд 35, 110, 220 кВ-
ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудын “Хамгаалалтын зурвас”-т 2023 онд
1171 айл өрх, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэх хуудас, албан шаардлага хүргүүлсэн бол 2024 онд
1111 болж буурсан.
Компанийн зарим нэгж, салбарын үйл ажиллагаанд дотоод аудит зохион байгуулж, тайлан,
баримт бичгийн хөтлөлт, анхан шатны баримт бүрдүүлэлт, эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт,
хамгаалалт, зарцуулалт, ажлын төсөв, гүйцэтгэл, худалдан авалтын гэрээ, гүйцэтгэл, баримт
бүрдэл, мөнгөн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалт, материал, сэлбэг хэрэгслийн
бүртгэл, үлдэгдэл нөөцийн байдал, орон тоо, цалин хөлсний баримт, бодолт зэргийг хянан
шалгаж, 39 зөрчлийг илрүүлж, 100 хувь арилгуулав.
Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл ба боломжуудыг удирдах тогтцоор хангах
үүднээс Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2018 оны 27-р тогтоолоор баталсан MNS ISO
45001:2018 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо Шаардлага,
хэрэглэх заавар” стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна. ISO 45001:2018 ХЭМАБ-ын
менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд ХАБЭА-н бодлогын баримт бичиг,
дүрэм, журмыг шинэчилж, 24 ажилтан дотоод аудитороор бэлтгээд байна.
ЖИЛИЙН ТАЙЛАН-2024 | 11

