Page 14 - NPTg slide
P. 14
ШУУРХАЙ ЗОХИЦУУЛАЛТ
ЦДҮС ТӨХК-ийн 220/110/35/10/6 кВ-н 82 дэд станц, 220/110/35 кВ шугам, тоноглолын тасралтгүй
найдвартай ажиллагааг ханган, өдөр тутмын горим ажиллагаанд тогтмол хяналт тавьж,
зохицуулалт хийж, шуурхай ажиллагааны хүмүүсийг нэгдсэн удирдлагаар хангаж ажилласан.
Өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд 220/110 кВ-н 13 ЦДАШ, 8 дэд станцыг шинээр хүчдэл
дор залгах, 5 дэд станцын 8 хүчний трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Сонгино,
Эрдэнэт, Багануур, Тавантолгой, Оюутолгой, Мөрөн, Сансар, Хөшигт, Багахангай, Өндөрхаан,
Баянхонгор, Цэвэрлэх, Илчбаян, Даланзадгад дэд станцын тоноглолын шинэчлэлтийн
ажилтай холбогдуулан ажлын байр бэлдэх, хүчдэл дор тавьж, ачаалал өгөх, сэлгэн залгалтын
хөтөлбөр, сэлгэн залгалтын хуудаст хяналт тавих зэрэг ажлуудыг гүйцэтгэж, сэлгэн залгалтыг
удирдан зохион байгуулж ажилласан.
Компанийн хэмжээнд 3776 ажлын захиалгыг хүлээн авч, диспетчерийн болон горимын
зохицуулалт хийж ажилласнаас ДҮТ-ийн удирдлага, мэдлийн тоноглолтой холбоотой 1257,
компанийн болон бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчидийн удирдлага мэдлийн тоноглолтой
холбоотой 2519 захиалга байна. 2023 оны захиалгаас ДҮТ-н захиалга 185-аар, компанийн
захиалга 577-аар нэмэгдсэн байна.
Компанийн хэмжээнд 2024 онд 8,310.0 сая.кВт.цаг ЦЭХ хүлээн авах төлөвлөгөөтэй байснаас
гүйцэтгэлээр 8,330.1 сая.кВт.цаг ЦЭХ хүлээн авч, биелэлт 100.24 %, 7,919.7 сая.кВт.цаг ЦЭХ
дамжуулах төлөвлөгөөтэй байснаас 8,024.7 сая.кВт.цаг ЦЭХ дамжуулж, төлөвлөгөөний биелэлт
101.3% гүйцэтгэлтэй гарсан.
Дамжуулалт өссөн нь:
1. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн болон аймгийн төв, 10.000 дээш хүн
амтай сум, суурин газрын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн
цагт хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифт хөнгөлөлт
үзүүлэх тухай ЭХЗХ-ны 724-р тогтоолыг хэрэгжүүлэн ажилласантай холбоотой өссөн.
2. Уул уурхайн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ өссөнтэй холбоотой байна.
2024 онд 220/110/35/10/6 кВ–н нийт 887 тасралт гарснаас 1155 мян.кВт.цаг ЦЭХ-ийг дутуу түгээсэн.
Өмнөх онтой харьцуулахад тасралтын тоо нэмэгдсэн боловч, дутуу түгээсэн ЦЭХ-ий хэмжээ
80 хувиар буурсан. ЦЭХ дутуу түгээхэд тоноглолын хуучралт, байгалийн давагдашгүй хүчин
зүйлүүд ихээхэн нөлөөлсөн.
Нийлмэл сэлгэн залгалтын тоо Сэлгэн залгалтын тоо
178 178
200 4000
134 134
150 3000
108 108
100 2000
67 67
50 1000
22 22
0.0 0.0
ГБС ТБС УБС ХБС ЗӨБС ГБС ТБС УБС ХБС ЗӨБС
14 | ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК

