Page 10 - NPTg slide
P. 10
ЗАХИРГАА УДИРДЛАГА, ХҮНИЙ НӨӨЦ
Компани 2024 онд дэвшүүлсэн 10 зорилт, 133 төлөвлөгөөт ажлыг 94.4 хувиар биелүүлж,
удирдах байгууллагын 203 үүрэг даалгавар (ЭХЯ-с 151, ТӨБЗГ-с 16, ТУЗ-с 36) бүрэн хэрэгжсэн.
Хүний нөөцийн хомсдол, ажилтнуудын тогтвор суурьшлыг хангах зорилгоор ажилтнуудын
цалин хөлсийг шат дараатай нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд ажилтны үндсэн
цалинг дунджаар 7.5 хувиар нэмэгдүүлснээр өнгөрсөн онтой харьцуулахад өөрийн хүсэлтээр
хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажилтны тоо 24 хувиар буурсан.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-аас Монгол Улсад хэрэгжүүлж
буй “Сэргээгдэх эрчим хүчний оролцоо ихтэй эрчим хүчний системийн тогтвортой байдлыг
нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх төсөл” төслийн хүрээнд 30 ИТА-г гадаад сургалтад хамруулж,
мэдлэг, ур чадварыг дээшлүүлэв.
Компани нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-н “Монгол Улсын
тогтвортой эрчим хүчний чадавхыг бэхжүүлэх”, “Түншлэлд суурилсан техникийн болон
мэргэжлийн боловсрол, сургалт-2” төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүдийг
төвийн бүсийн түгээх, дамжуулах сүлжээнд холбох ур чадвар бүхий өндөр хүчдэлийн техникч
бэлтгэх, мэргэжлийн практикт суурилсан хосмог сургалтын хөтөлбөрийг боловсруулах
ажилтан ажлыг GIZ, ЭХЯ, БСШУЯ-тай хамтран 2024 оны 10 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн
бөгөөд компанийн 37 ажилтан Налайх дүүрэг болон Дархан-Уул аймаг дахь Политехникийн
коллежид суралцаж эхлээд байна.
Эрчим хүч импортлох тусгай зөвшөөрлийг 10 жилээр сунгуулж, ХЭМАБ-н MNS ISO 45001:2018
стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд 12 журмыг шинээр баталж, 2 журамд нэмэлт өөрчлөлт
оруулсан.
Компанийн хэмжээнд мөрдөх технологийн картыг шинэчлэх ажлыг эхлүүлж, шугам тоноглолын
угсралт, засвар, хэмжилт туршилтын ажлын технологийн карт, тусгай зориулалтын машин
механизмын ажлын зааврыг боловсруулсан.
Компанийн нийт ажилтны 53 хувийг инженер техникийн ажилтан эзэлж байна. Ажилтнуудын
дундаж нас 39 бөгөөд 68 хувийг 26-45 насны ажилтнууд эзэлж байна. Компанийн нийт ажилтны
29.7 хувийг эмэгтэй ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй ажилтан 1.9 хувийг, өрх толгойлсон
ажилтан 8.2 хувь байна. Ажилтнуудын 72 хувь нь дээд боловсрол эзэмшиж, 18 зөвлөх, 60
мэргэшсэн инженер, нягтлан бодогч, төсөвчин байна. Компанийн нийт орон тооны 54 хувийг
шуурхай ажиллагааны ажилтнууд эзэлж байна. Хүний нөөцийн бүрдүүлэлтийг орон тооны
батлагдсан хязгаарт багтаан хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, 146 ажилтанг ажилд
шинээр авч, 66 ажилтан албан тушаал дэвшин 120 ажилтан ажлаас чөлөөлөгдсөн байна.
Компанийн хамт олны дундаас “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” төрж, 2 ажилтан Техникийн
ухааны докторын зэрэг хамгаалсан.
10 | ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК

