Page 17 - NPTg slide
P. 17

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ




            Компьютерийн сүлжээ, халдлага илрүүлэх системүүд, хяналтын камерын систем, компанийн
            интернет, технологийн тусгай зориулалтын сүлжээ, дотоод сүлжээ, VPN сүлжээ, SCADА, WAMS
            системийн програм хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангалаа.



            Компанийн хэмжээнд Microsoft 365 системийг premium багцаар нэвтрүүлж, компанид үүсдэг
            олон хүндрэлийг цогцоор нь  шийдэв.


            2023 оноос хөгжүүлсэн Дата менежмент систем буюу Дашбоардыг сайжруулж боловсронгуй
            болгох үүднээс RPA системтэй хослуулан хөгжүүлэхээр ажиллаж байна.  Уг системийг
            сайжруулснаар өмнөх хувилбар дээр хийгддэг байсан гар ажиллагааг хөнгөвчилж, хийгддэг
            процессийг роботын тусламжтай гүйцэтгэснээр цаг хугацаа хэмнэх болон хүний гаргадаг
            алдаа дутагдлаас сэргийлэх боломжтой болсон.


            Компанийн хэмжээнд СКАДА систем нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэн өмнө нь холбосон УБС-н
            12 дэд станц дээр УБС-н 13, ГБС-ын 4 дэд станцыг холбож, 31 дэд станцыг холбох нөхцөл бүрдсэн.



            2024 онд холбооны тоног төхөөрөмжүүд шинэчлэгдэж SIP холбоо, радио холбоо шинээр
            нэвтэрч, “Орон нутгийн холбоог нэгдсэн сүлжээнд холбох” ажлын хүрээнд компанийн
            холбооны нэгдсэн сүлжээ үүсгэж,  бүх дэд станц, салбаруудад нэвтрүүлж, SIP холбоогоор
            холбогдсоноор технологийн сүлжээ үүсгэж, СКАДА системийг компанийн хэмжээнд
            нэвтрүүлэх бүрэн боломжтой боллоо.










































                                                                                ЖИЛИЙН ТАЙЛАН-2024 | 17
   12   13   14   15   16   17   18   19   20   21   22