Page 19 - NPTg slide
P. 19
ШИЛДЭГ 10 АЖИЛ
1. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд Цэвэрлэх, Баянхонгор, Өндөрхаан, Даланзадгад, Мөрөн
дэд станцуудад өргөтгөл шинэчлэлтийг хийж, суурилагдсан хүчин чадлыг 126,3 МВА-р
нэмэгдүүлсэн.
Өндөрхаан дэд станц Даланзадгад дэд станц
2. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, эдийн засгийн
харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 300
МВт-н Бөөрөлжүүт цахилгаан станцын 220 кВ, газрын тос боловсруулах үйлдвэрийн
өргөх станцын 110 кВ, Нарийнсухайт – Баянхөндий чиглэлийн 110 кВ-ын ЦДАШ-
уудын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, 50 МВт-н чадалтай Багануур “Батарей
хуримтлуурын станц”-ыг эрчим хүчний нэгдсэн системд залган зүгшрүүлэлтийг
хийсэн. 10 МВт-н “Хөвсгөл нарны цахилгаан станц”-ын төслийн хүрээнд 110/35/6
кВ-н Мөрөн дэд станцын 110 кВ талын өргөтгөл, БНХАУ-аас ЦЭХ импортлох
220 кВ-ын “Зэс Оюу” хуваарилах байгууламжийн барилга угсралтын ажилд компанийн
инженер техникийн ажилтнууд ур чадвараа гарган ажилласан.
3. Агаарын шугамын тасралт, саатлыг бууруулах зорилгоор
220 кВ-ын 216, 110 кВ-ын Тэлмэн, Бор-Өндөр, Арвайхээр
агаарын шугамын утасны унжилтын зайг багасгах, замын
давуулгуудад нэмэлт дундын тулгуур босгох, тулгууруудыг
хүчитгэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэснээр утасны алслалтыг
норм хэмжээнд хүргэн утасны гэмтлийг багасгаж,
тасралтын тоог өмнөх оноос 20,7 хувиар бууруулсан.
Ингэснээр тулгуур унах эрсдэл, гарч болзошгүй аваар
саатлаас урьдчилан сэргийлж, шугамын үзлэг, үйлчилгээ,
засвар хийхэд хялбар болсон.
4. 110/10 кВ-ын Буянт–Ухаа дэд
станцын 110/10 кВ -ын 40 МВА
хүчний трансформаторын
их засварын ажлыг хийж
дуусгасан.
ЖИЛИЙН ТАЙЛАН-2024 | 19

