ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН СПОРТЫН ИХ НААДАМД ГУРАВДУГААР БАЙРЫГ ЭЗЭЛЛЭЭ

Нийтэлсэн: 2024-05-26

    Эрчим хүчний салбарын “Спортын их наадам-2024”    тэмцээн энэ сарын 21-24-ний өдрүүдэд Буянт-Ухаа, UG ARENA спорт цогцолбор, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Эрчим хүчний салбарын 31 байгууллагын 1300 гаруй тамирчин спортын 6 төрлөөр (сагсан бөмбөг, ширээний теннис, воллейбол, шатар, олс таталт, и-спорт) хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн тус наадамд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК 67 тамирчинтай оролцож, багийн дүнгээр гуравдугаар байрыг эзэллээ. Тодруулбал, шатрын эмэгтэй төрөлд алтан медаль гардсан бол шатрын эрэгтэй, сагсан бөмбөгийн эрэгтэй, ширээний теннисний эмэгтэй болон олс таталтын төрөлд мөнгөн медаль тус тус хүртэв. Мөн шатрын эмэгтэй “Шилдэг тоглогч”-оор Мэдээлэл технологийн хэлтсийн программист инженер Б.Баярмаа шалгарч, воллейболын “Спортын мастер” цолоор Зүүн-Өмнөд бүсийн салбарын Ашиглалт, шуурхай үйлчилгээний албаны өндөр үелзлэлийн холбооны инженер Э.Энхмаа шагнагдсан бахдам үйл явдал энэ өдрүүдэд тохиолоо. Тэмцээнд амжилттай оролцсон компанийн баг тамирчид, дасгалжуулагчид, хөгжөөн дэмжигчиддээ баяр хүргэж, спортын болон ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.