Нээлттэй ажлын байр - Төв удирдлага, цайны газрын угаагч

Нийтэлсэн: 2026-07-06

Ажлын байр
  • Төв удирдлагад цайны газрын угаагч
Үндсэн үүрэг
  • Төв удирдлагын цайны газрын сав суулга, аяга таваг, хоолны зал, ширээ сандал, шалыг стандартын дагуу угааж, цэвэрлэх, ариутгах, цайны газрын эрүүл ахуйн стандарт, ажлын байрны аюулгүй ажиллагааг хангах
Ерөнхий шаардлага
  • Дунд ба дундаас дээш боловсролтой байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Цайны газар ажиллаж байсан туршлагатай байх
Тусгай шаардлага
  • Нийтийн хоолны газар ажиллаж байсан бол давуу тал болно
  • Ажлын ачаалал даах чадвартай байх
  • Ажилсаг, цэвэрч нямбай байх
  • Харилцааны соёлтой, ёс зүйтэй байх
Бүрдүүлэх бичиг
баримт
  • Төрийн албан хаагчийн анкет, цээж зурагтай /Маягт №1/
  • Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар /гадаадад төгссөн бол баталгаат орчуулгатай байх/
  • Иргэний үнэмлэхний хуулбар/лавлагаа
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа
  • Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт /өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх/
  • Оршин суугаа газрын тодорхойлолт /e-mongolia системээс авч болно/
  • 3-н үеийн намтар
  • Мэргэжлийн түвшин, ажлын туршлагыг нотлох тодорхойлолт
  • Гадаад хэлний болон мэргэжил, мэргэшлийн ур чадварын гэрчилгээ, үнэмлэхний хуулбар
Холбоо барих хаяг
  • ЦДҮС ТӨХК-ийн төв удирдлага
  • Чингисийн өргөн чөлөө 22/1, 3 дугаар хороо, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот, 17060
  • Захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн
  • Материал хүлээн авах и-мэйл хаяг info@transco.mn
  • Утас: (976) 99196011
Сонгон
шалгаруулалтын
хугацаа
  • 2026.07.07-2026.07.24-ний өдрийг дуустал хугацаанд материал хүлээн авна.
  • Сонгон шалгаруулалтыг 2026.07.28-ны дотор зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг

© 2026 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.