“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК болон үйлдвэрчний эвлэлийн хороо 2025-2026 оны хамтын гэрээг байгуулж үзэглэлээ.
Уг хэлэлцээрт компани гүйцэтгэх захирал Б.Дашдаваа, Ерөнхий инженер Б.Эрхэмзаяа салбарын дарга нар мөн салбаруудын үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга нар компани үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Мөнхбаатар нар оролцож цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжууд, тулгамдаж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.
Тус гэрээгээр ажилчдын нийгмийн асуудал, хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хангамжийн асуудал зэрэг олон асуудлыг ажилчдад нийцсэн байдлаар тусгаж мөрдөн ажиллах юм.
© 2025 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.