Хосмог сургалт гэдэг нь онолын мэдлэгийг суурь боловсрол олгох хугацаанд нь үйлдвэрийн орчин, ажлын байранд хослуулан дадлагажин суралцах боломжтой сургалт юм. Хосмог сургалт хэрэгжсэнээр аж ахуйн нэгжийн түншлэл сайжрах, суралцагчид шууд ажилтай болж эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах зэрэг олон боломжууд бий болж байна. 2024 оны 11-р сарын 5-ны өдөр “Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт” мэргэжлийн хосмог сургалтаар нээлтээ хийж, одоогоор Дархан-Уул аймаг дахь политехник коллеж болон Налайх Политехник Коллеж (ПК) дээр хосмог сургалтын хичээлийн үйл ажиллагааг явуулж байна.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлж буй хосмог сургалтад өнөөдрийн байдлаар нийт 38 суралцагч, 57 дадлагажуулагч багш удирдлага дор дээрх 2 сургуульд 3 жилийн хугацаанд суралцах юм.
2024 оны 10 дугаар сарын 01-ээс 2025 оны 03 дугаар сарын 27-ны хооронд хөтөлбөрийн дагуу сургуулийн шатны сургалт дуусаж ААН дээр явагдах сургалт 04 дүгээр сарын 01-ээс 09 дүгээр сарын 01-ний хооронд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК дээр хэрэгжих юм.
Хосмог сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр хамтран гаргасан сурагчдын гарын авлага болон ном тохимолын 36 багцыг 2025 оны 04 дүгээр сарын 11-нд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн салбар нэгжүүдэд хүлээлгэн өглөө.
© 2025 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.