Мэдээллийн, технологийн хэлтсийн програмист инженер Б.Баярмаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа

Нийтэлсэн: 2021-10-25

Мэдээллийн, технологийн хэлтсийн програмист инженер Б.Баярмаа шатрын спортоор 20 орчим жил хичээллэхдээ МУ-ын аварга, МУ-ын рапид тоглолтын аварга, Ази тивийн охидын аварга шалгаруулах тэмцээний блиц төрлийн аварга, Сонирхогчдын хошой дэлхийн аварга болсноос гадна Ази тивийн багийн аварга шалгаруулах цомын тэмцээний блиц төрлийн ширээний хүрэл медаль, Дэлхийн шатрын олимпиадын B категорын багийн алтан медаль тус тус хүртсэн ба эмэгтэй Олон улсын мастер цолтой Их мастер цолны 1 болзол биелүүлээд байгаа юм. Тэрээр  өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн дүүрэг, хот, улс, олон улс, тив, дэлхийн хэмжээний тэмцээнээс нийтдээ 100 гаруй медаль хүртсэн төдийгүй  сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээний томоохон цахим тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож байгаа залуу тамирчин билээ. Б.Баярмаа эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн эдгээр амжилтаараа төрдөө үнэлэгдэж 26 насандаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа.Танд халуун баяр хүргэж спортын өндөр амжилт хүсэн ерөөе.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.