Нээлттэй ажлын байр - Говийн бүсийн салбар

Нийтэлсэн: 2022-09-19

ЦДҮС ТӨХК дараах ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Ажлын байр

Говийн бүсийн салбарын Захиргаа, аж ахуйн албанд Автын механик (1)

Үндсэн үүрэг

 

·     Салбарын эзэмшлийн автомашинуудын байнгын бэлэн байдлыг хангах

·     Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, үзлэгээр илэрсэн гэмтэл, зөрчлийг арилгах, мэдээллэх

·     Машин механизмын баримт  бичиг, техникийн  паспортын  хөтлөлтийг тотмол хийж, замын хуудасны тооцоог цаг  хугацаанд  нь  хийж байхад хяналт тавих

·     Тээврийн хэрэгслийн их болон урсгал засварын төлөвлөгөө боловсруулах, сэлбэг, тос тослох материал, шатахууны тооцоог бүтэн жилээр төлөвлөх

·     Тээврийн хэрэгслийн зорчих замын маршрут гаргах, шатахууны тооцоолол хийх

·     Жолооч нарыг удирдлагаар хангаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг мөрдүүлэх

Ерөнхий шаардлага

·   Тусгай дунд болон түүнээс дээш зэрэгтэй байх

·     Автын техникч, автын механик инженер мэргэжил эзэмшсэн байх 

·     Багаар болон бие даан ажиллах чадвартай байх

·     Тогтвор суурьшилтай ажиллах

·     Ёс зүйтэй байх

Тусгай шаардлага

·     Хөдөө орон нутагт ажиллах

·     Илүү цагаар ажиллах

·     Ажлын ачаалал даах чадвартай байх

Бүрдүүлэх баримт бичиг

·     Анкет

·     Ажилд орохыг хүссэн өргөдөл

·     Иргэний үнэмлэхийн хуулбар

·     Боловсрол, мэргэжил, мэргэшлээ нотлох гэрчилгээний хуулбар

Холбоо барих хаяг

 

·     Захиргаа, аж ахуйн алба

·     Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Говийн бүсийн  салбар

·     Дундговь аймаг, Сайнцагаан сум, 7-р баг, Нарлаг 5-512 тоот

·     Утас: 99064388, 80064388

Зарын хугацаа

2022.09.20-2022.10.01-ны өдрийг дуустал


© 2022 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.