Повер фактор” программын дунд шатны сургалт явагдаж эхэллээ

Нийтэлсэн: 2025-04-15

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтарсан, мөн  Жайка төслийн сургалтын хүрээнд   Повер факторын мэргэшүүлэх дунд шатны сургалтыг Налайх Политехник Коллеж (ПК) дээр зохион багуулж байна. Сургалт 2025 оны 04 дүгээр сарын 14-16-ны хооронд үргэлжилж байна.

Повер фактор программ дээр эрчим хүчний төлөвлөлт, горимын оновчлол, Реле хамгаалал автоматикийн тавил тооцоо, богино залгааны гүйдэл, эсэргүүцэл тооцох загварчлах  дээр ажиллаж сурах юм. Сургалтыг компанийн горим тооцооны инженер Б.Амарбаясгалан, системийн тооцооны инженер Ц.Номинзаяа, автоматик тооцооны инженер Б.Тунгалагсайхан нар зохион байгуулж байна.


© 2025 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.