Жайка сургалтын үр өгөөж -1

Нийтэлсэн: 2025-04-20

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд эрчим хүчний системийг тогтворжуулах төслийг (JICA) ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулахаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК–аас дөрвөн ажлын хэсэг байгуулан инженерүүдийг сургалтад хамруулсан юм. РХАХТХ-н Ахлах бөгөөд РХА инженер З.Батзориг, УБС-н РХАХТА-ны ахлах инженер Д.Төмөр-Очир, ЗӨБС-н РХАХТА-ны ахлах инженер Б.Мягмарсүрэн, ТБС-н РХАХТА-н РХА-н инженер Э.Амартүвшин реле хамгаалалт, автоматикийн инженер, техникийн ажилтнуудыг чадваржуулах SWG-4 баг болж 5 удаагийн сургалтад амжилттай суралцсан байна.

SWG-4 ажлын хэсгийн зорилго нь реле хамгаалалт, автоматикийн инженер, техникийн ажилтнуудыг чадваржуулах, реле хамгаалалтын заавар, сургалтын материал бэлдэх, шинээр ажилд орж байгаа ажилчдыг сургах чадвартай сургагч багш нарыг бэлдэх юм.

Сургалтын үр дүнд Реле тохиргооны гарын авлага болон Дамжуулах шугамын зайны реле тохиргооны гарын авлага боловсруулан гаргаж, 21N тэг дарааллын компенсацын талаар нэмэлт тайлбар, алсын удирдлагаар хориглох шаардлагатай салгуурын стандартын танилцуулга, тоног төхөөрөмжийн дугаар тодорхойлох арга зэрэг олон төрлийн практик сургалтыг ИТА нарын дунд амжилттай явуулж, бодит ослоос үүссэн хүчдэл ба гүйдлийн долгионы хэлбэрт дүн шинжилгээ хийж ямар төрлийн ослын үзэгдлүүдийн талаар бодох дасгал хийж гүйцэтгэсэн байна.

Мөн SWG-4 багынханы сургалтаар олж авсан мэдлэгийг “ЦДҮС” ТӨХК-ийн нийт 24 инженер техникийн ажилтан, ДҮТ-н 4 инженер мөн эрчим хүчний системд ажиллаж байгаа 10 гаруй ИТА нар хэрэгжүүлэн ажиллаж энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудад сургалтын системээр нь мэдлэг олгох ажлыг ДҮТ-ийн инженерүүд хэрэгжүүлэн ажиллаж байна.


© 2025 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.