Бидний тухай


“ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ”

ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

 

АЛСЫН ХАРАА

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ “УХААЛАГ” СҮЛЖЭЭ БОЛОХ

ЭРХЭМ ЗОРИЛГО

Аюулгүй ажиллагааг эрхэмлэж, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи ашиглан цахилгаан эрчим хүчийг үр ашигтай дамжуулна

АЛТАН ДҮРЭМ

  1. Ажлын хувцас, багаж хэрэгсэлийг иж бүрэн хэрэглэх.
  2. Аюулгүй байдлыг ханган, техник зохион байгуулалтын арга хэмжээг бүрэн авч ажиллах.
  3. Ажлын байранд мэргэшлийн группын үнэмлэхийг байнга авч явах.
  4. Ажилтан бүр өөрийн болон бусдын аюулгүй байдалд хяналт тавих.

ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛС

  1. Мэдлэг, ур чадвар, хүний хөгжил
  2. Аюулгүй байдал
  3. Багаар ажиллах
  4. Шинэ санаа, бүтээлч сэтгэлгээ
  5. Шударга, хариуцлагатай байдал
  6. Компанийн нэр төр

НЭГДСЭН СТРАТЕГИ ҮР ДҮН

Чадварлаг хүний нөөц, дэвшилтэт техник технологи бүхий үндэсний дамжуулах сүлжээ болно.

 

Байгуулагдсан он: 1967              

Салбар: 5                                                                                                             

Ажилтны тоо: 1282       

Нийт ЦДАШ-ын трассын урт 5584.08 км. Үүнд:

220 кВ-ын ЦДАШ-ын трассын урт  1956.85 км

110 кВ-ын ЦДАШ-ын трассын урт  3608.77 км

35 кВ-ын ЦДАШ 18.46 км

Нийт дэд станц:  80  Үүнд:

220 кВ-ын дэд станц  10

110 кВ-ын дэд станц 69

35 кВ-ын дэд станц 1 

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Хамрах хүрээ: Улаанбаатар хот, 16 аймаг, 300 гаруй сум, суурин

Дамжуулсан ЦЭХ: 5820.1 сая кВт.цаг 

Тусгай зөвшөөрөл: 

  • Цахилгаан эрчим хүч дамжуулах
  • 0,4-220 кВ болон түүнээс дээш цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын угсралт, засвар, туршилт тохируулгын ажил гүйцэтгэх
  • 0,4-110 кВ болон түүнээс дээш цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах           
  • Цахилгаан эрчим хүчний импорт (БНХАУ-аас)
  • Мэргэжлийн сургалт явуулах
  • Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагаа

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК 10 хэлтэс, 1 төсөл хэрэгжүүлэх нэгж, Улаанбаатар, Төвийн бүс, Хангайн бүс, Зүүн-Өмнөд бүс, Говийн бүс гэсэн орон нутгийн 5 салбартай үйл ажиллагаа явуулж байна.

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор, Төв, Дорноговь, Дундговь, Хэнтий, Говьсүмбэр, Өмнөговь, Завхан аймгуудын 300 гаруй сумдын цахилгаан хангамжийг 220, 110 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, 74 дэд станцын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллахын зэрэгцээ 6,3-125 МВА-ийн чадалтай том оврын трансформаторын бүрэн задаргаат их засварын ажил хийж, цахилгаан эрчим хүчийг найдвартай дамжуулах үүрэгтэй ажиллаж байна.

Тус компани нь 110, 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцаар Монгол улсын цахилгаан эрчим хүчний 80 орчим хувийг ханган ажилладаг.

© 2023 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.