Бидний тухай


ТҮҮХЭН ЗАМНАЛ

1967-1968 он

Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын 110 кВ-ын Ил хуваарилах байгууламжийг Дархан хотын дулааны цахилгаан станцтай 110 кВ-ын шугамаар холбосноор Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК үүсэх үндэс суурь тавигдсан.

1968-1976 он

110 кВ-ын Зүүнхараа, Баруунхараа, Борнуур, Баянчандмань дэд станцууд ашиглалтад орсноор Төвийн эрчим хүчний систем бий болсон.

1976-1979 он

ОХУ-ын Галуут нуурын дэд станцтай 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбогдон Дархан 220/110/35 кВ, Эрдэнэт 220/110/35/6 кВ-ын дэд станцууд ашиглалтад орж, 220 кВ-ын 257, 258 дугаар агаарын шугамаар Дархан хот, 201, 202 дугаар агаарын шугамаар Эрдэнэт хот, 110 кВ-ын 117 дугаар агаарын шугамаар ОХУ-ын Сибирийн эрчим хүчний системтэй Монгол улсын эрчим хүчний систем холбогдсон.

1979-1990 он

Улаанбаатар хотод 110/35/10 кВ-ын Туул, 110/10/6 кВ-ын Өмнөд дэд станцууд, 110 кВ-ын 105, 106 дугаар агаарын шугам барьж, “Тойруу” 110 кВ-ын агаарын шугамын эхлэлийг тавьсан.

220 кВ-ын Чойр дэд станцыг барьж, Багануураас 207 дугаар агаарын шугамаар холбож, Зүүн-Өмнөд бүсийн хэрэглэгчид Төвийн бүсийн эрчим хүчний системтэй холбогдсон.

1991-2000 он

Төвийн эрчим хүчний систем хүрээгээ тэлж өргөжин нийлбэр хүчин чадал 774 МВт-д хүрч, Цахилгаан дамжуулах сүлжээ нь Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Чойр, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан.

2001-2010 он

Монгол улсын Засгийн газрын 2001 оны 164 дүгээр тогтоолоор бүтцийн өөрчлөлт хийгдэж, Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК байгуулагдсан.

Швед-Монголын Засгийн газар хооронд “Цахилгаан дамжуулах сүлжээг шинэчлэн засварлах төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж, нийт 15 дэд станцын тоноглолыг шинэчилсэн.

ХБНГУ-ын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн “Эрчим хүчний хөтөлбөр-1” төслөөр хяналт, мэдээллийн СКАДА системийг нэвтрүүлсэн.

Улаанбаатар хотын 110 кВ-ын 107, 108, 109, 110 дугаар агаарын шугамын үндсэн хамгаалалтын сигналыг шилэн кабелиар дамжуулж, тойрог схемээр ажиллаж эхэлсэн.

2010-2018 он

Компанийн үйл ажиллагаа өргөжиж, Улаанбаатар хотод Улаанбаатар салбар, Өмнөговь аймагт Говийн бүсийн салбарыг шинээр байгуулж, үйл ажиллагааг эхлүүлсэн.

Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдын хэрэглэгчдийг Төвийн эрчим хүчний системээс эрчим хүчээр хангаж эхэлсэн.

Улаанбаатар хотод Их тойрог төслөөр 110 кВ-ын 154,21 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110 кВ-ын 12 дэд станцыг ашиглалтад оруулж, хүчдэлд залгасан. 

110/35/10 кВ-ын Сайншанд дэд станцыг өргөтгөж, найдвартай ажиллагааг дээшлүүлсэн.

© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.