110/10 кВ-ын Баянтээг дэд станцад 10 кВ компенсатор суурилуулах ажил

Нийтэлсэн: 2020-11-24


Өсөн нэмэгдэж буй ачаалал, 110 кВ-ын хэт урт цахилгаан дамжуулах агаарын шугамаас хамаарч Хархорин, Арвайхээр, Баянтээг, Баянхонгор чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцуудын хүчдэл нэгдсэн сүлжээний дүрэмд заагдсан хэмжээнд барьж ажиллах техникийн боломжгүй байдал үүссэн тул Үйлдвэрлэл техникийн зөвлөлийн хурлаас горимын тооцоо судалгааны үндсэн дээр 110/35/10 кВ-ын Сайншанд дэд станцын 3 MВар-ын хүчин чадалтай компенсаторыг 110/35/10 кВ-ын Баянтээг дэд станцад шилжүүлэн суурилуулах шийдвэр гаргасан. 

Уг компенсаторын угсралтыг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрүүдийн хооронд Хангайн бүсийн салбарын Засварын инженер Э.Баянхангайгаар удирдуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй бригад угсран суурилуулж ажиллагаанд амжилттай залгасан.

Баянтээг д/ст шинээр суурилуулсан 3.3 МВар-н компенсаторыг туршилтын хүчдэлд залгахад хүчдэл: 

  • Хархорин д/ст U=111,1/36,5/10,6кВ-с U=111/36,8/10,7кВ, 
  • Арвайхээр д/ст U=107,8/35,1/10,2кВ-с U=109,6/35,7/10,4кВ,
  • Баянтээг д/ст U=34,5/9,6кВ-с U=36,8/10,5кВ,
  • Баянхонгор д/ст U=103/35/5,9кВ-с U=106/36/6,07кВ, болсон.

Горим тооцооны инженерүүд тооцоог зөв гаргасны улмаас хүчдэлийн түвшинг тодорхой түвшинд нэмэгдүүлж чадсан нь компанийн хэмжээний томоохон ажлуудын нэг болсон.


© 2021 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.