110 кВ-ын 103, 104 дүгээр цахилгаан дамжуулах агаарын шугамын салбарласан амгалан агаарын шугамд шилэн кабель татсан

Нийтэлсэн: 2020-11-24


Төвийн бүсийн салбарын 14 хүний бүрэлдэхүүнтэй засварын бригад 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 04:00 цагаас 16-ны өдрийн 17:00 цагийн хооронд 110 кВ-ын 103, 104 дүгээр агаарын шугамын анкер тулгуур №18-аас салбарласан Амгалан агаарын шугамын 7 пролётын 1500 метр хуучин ТК-50 маркийн аянгын троссыг буулгаж OPGW маркийн 24 корын шилэн кабель татах ажлыг Төвийн бүсийн салбарын ерөнхий инженер М.Чулуунбаатар, засварын инженер Х.Нямбаяраар удирдуулан бүрэн дуусгасан. Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ч.Нэргүй, өндөр үелзлэлийн холбооны инженер А.Тоджаргал, мэдээллийн сүлжээний инженер Д.Нандинбилэг нар шилэн кабелийн холболт, төгсгөлийн төхөөрөмжийн монтажлах ажлыг шуурхай зохион байгуулж гүйцэтгэсэн. Уг ажлыг хийж гүйцэтгэсэнээр өндөр хурдны интернэт сүлжээнд холбогдож, компанийн хэмжээнд ашиглаж буй програм хангамжийг ашиглах боломжтой болсон бөгөөд төслийн холбоог суурилууж төв удирдлага болон ДҮТ ХХК-тай холбогдох боломжтой болж SCADA-ийн мэдээлэл авах суурь сүлжээг бий болгох зэрэг давуу тал бүрдлээ.  

Агаарын шугам 103,104-ийн Амгалан салбарлалтын тулгуурт шилэн кабель татаж байгаа нь


© 2021 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.