2018 оны Топ-100 Аж Ахуйн Нэгжээр шалгарлаа

Нийтэлсэн: 2019-05-20

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран улс орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг “ТОП-100 аж ахуйн нэгж” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 18 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нь нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж, “ТОП-100 аж ахуйн нэгж байгууллага”-аар 2004 оноос хойш жил бүр шалгарч байна. 2018 онд улсын төсөвт нийт 55652,8 сая төгрөгийг төвлөрүүлэн ажилласан амжилтаараа энэхүү нэр хүндтэй шагнал болох “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн 19-д эрэмбэлэгдэн өмнөх оны амжилтаа ахиулж, эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудаа тэргүүлэв.  


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.