2020 оны шилдэг 10 ажил

Нийтэлсэн: 2020-12-28

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН 2020 ОНЫ ШИЛДЭГ 10 АЖИЛ

1. 110/10 КВ-ЫН ИЛЧ БАЯН ДЭД СТАНЦ, 110 КВ-ЫН 5.7 КМ 2 ХЭЛХЭЭТ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ, СҮЛЖЭЭНД ЗЭРЭГЦЭЭ ЗАЛГАСАН.

Агаарын бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах, 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийн цахилгаан хэрэглээг хангах ажлыг богино хугацаанд дотоод нөөц бололцоог ашиглан хийж гүйцэтгэсэн.

2. 220/110/35 КВ-ЫН 2Х125 МВА ЧАДАЛТАЙ СОНГИНО ДЭД СТАНЦЫГ ТӨВИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СҮЛЖЭЭНД ЗАЛГАСНААР ИХ ТОЙРГИЙН СТАНЦУУД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРСОН. ИХБ-4-СОНГИНО ДЭД СТАНЦЫН ХООРОНД ШИЛЭН КАБЕЛИЙН ДАГУУ ДИФФЕРЕНЦИАЛ ХАМГААЛАЛТ, СОНГИНО-ЭРДЭНЭТ ДЭД СТАНЦЫН ХООРОНД ДФЗМ МАЯГИЙН ШИНЭ ХАМГААЛАЛТЫГ АШИГЛАЛТАД НЭВТРҮҮЛСЭН.

ДЦС-4 ТӨХК, Дундговь, Өмнөговь аймаг болон Эрдэнэт, Дархан хотын 220 кВ-ын дэд станцуудтай холбогдож, Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, цаашлаад ОХУ, БНХАУ-ын эрчим хүчний системтэй холбогдох том бүтээн байгуулалтын ажил болсон. Их тойрог төслийн хүрээнд нийт 580 МВт  суурилагдсан хүчин чадалтай               220 кВ-ын 1, 110 кВ-ын 8 дэд станц, 110 кВ-ын 2 хэлхээт 110 км цахилгаан дамжуулах агаарын шугам баригдаж ашиглалтад бүрэн орлоо.

     

3. ТАВАНТОЛГОЙ, ОЮУТОЛГОЙ ДЭД СТАНЦЫГ 220 КВ-ЫН ХҮЧДЭЛИЙН ТҮВШИНД ШИЛЖҮҮЛЖ, 30 МВАР-Н СВК-Г АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ.

Өмнийн говийн цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулж Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга зэрэг стратегийн орд газрууд болон бусад хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангахад Төвийн эрчим хүчний системд 250 МВт хүртэл чадал дамжуулах боломжтой боллоо.

4. WAMS-ийн шилэн кабелийн сүлжээг ашиглан ачаалал хөнгөлөх /АРОЛ/ автоматикийг компанийн 5 дэд станцын хүрээнд ашиглалтад оруулж, 257, 258-р агаарын шугамд синхрон хийж залгадаг автоматик /АПВУС/-ийг ажилд оруулсан.

ОХУ-аас авах импортын эрчим хүчийг 345 МВт болгон нэмэгдүүлэхтэй холбогдуулан 257, 258-р агаарын шугамыг бодит чадлаар хэт ачаалагдах үед 35 секундын хугацаанд 182.2 МВт-ын ачаалал хөнгөлөх автоматик АРОЛ-ыг анх удаа, мөн синхрон хийж залгадаг АПВУС-г ажилд тустус оруулснаар нэгдсэн системийн тогтворжилтыг хангасан үр бүтээлтэй ажил болсон.

5. ЭРДЭНЭТ ДЭД СТАНЦЫН 200 МВА ЧАДАЛТАЙ АВТОТРАНСФОРМАТОРЫН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫГ УКРАИН УЛСЫН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ ХАМТРАН ХИЙЖ, БАЙНГЫН АШИГЛАЛТАД ОРУУЛАВ.

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр болон нийт 11 аймаг 129 сумыг хамарч   цахилгаан хангамжийн үйлчилгээ үзүүлдэг жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүчийг дамжуулдаг томоохон 220 кВ-ын дэд станцын найдвартай ажиллагааг хангасан ажил болсон.

6. ОЮУТОЛГОЙН ОРД ГАЗРЫН ЗАРИМ ХЭРЭГЛЭЭГ НЭГДСЭН СҮЛЖЭЭНЭЭС ХЭСЭГЧЛЭН ХАНГАХ 35 КВ-ЫН ОЮУ-А,Б АГААРЫН ШУГАМЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВАХ АЖЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Манай Улсын хамгийн том уул уурхайн орд газар болох Оюутолгойн уурхайд цахилгаан эрчим хүч нийлүүлж байгаа нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК болон эрчим хүчний системд эдийн засгийн үр өгөөж өгөх их ажлын эхлэл тавигдсан.

                

7. 203, 204-Р АГААРЫН ШУГАМЫН УТАС, ТРОСС СОЛИХ АЖИЛ, 205, 206-Р АГААРЫН ШУГАМД ШИЛЭН КАБЕЛЬ БҮХИЙ АЯНГЫН ТРОСС СОЛИХ  АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭВ.

203, 204-р агаарын шугамын АС-400/51 маркийн утсыг шинэ технологи ашиглан утас газар буулгалгүй сольсон нь цаг хугацаа хүн хүч, зардлыг 2 дахин бууруулсан үр бүтээлтэй ажил болсон. 107, 108, 109, 110-р  шугамуудыг дамжууламж өндөртэй утсаар сольж, 207-р агаарын шугам, 110 кВ-ын Тэлмэн, Баянхонгор цахилгаан дамжуулах агаарын шугамд элемент, утас солих ажлууд хийгдсэн. Мөн 205, 206-р агаарын шугамын аянгын троссыг шилэн кабель бүхий аянгын троссоор сольсноор шугамын дагуу дифференциал үндсэн хамгаалалтыг оруулах нөхцөлийг бүрдүүлэв.

            

8. 103, 104, 105, 106-Р АГААРЫН ШУГАМД ГУРВАН ТӨГСГӨЛТ ҮНДСЭН ХАМГААЛАЛТ ОРУУЛСАН.

Улаанбаатар хотын бага тойргийн бүх шугамууд 2 үндсэн реле хамгаалалттай болсноор реле хамгаалалт автоматикийн селектив, найдвартай ажиллагааг хангаж, шинэ технологи нэвтрүүлсэн үр дүнтэй ажил болсон.

                   

9. 220/110/35 КВ-ЫН ТАВАНТОЛГОЙ 220/22/35 КВ-ЫН ЦАГААНСУВРАГА ДЭД СТАНЦУУДЫН 35 КВ-ЫН ХУВИАРЛАХ БАЙГУУЛАМЖИД ХИЙГДЭХ ӨРГӨТГӨЛИЙН АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам барих ажлын цахилгаан хэрэглээг хангах ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд богино хугацаанд хийж гүйцэтгэсэн.

10. “ШУУРХАЙ АЖИЛЛАГААНЫ НЭРШИЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА” БАЙГУУЛЛАГЫН СТАНДАРТ CS11-0448:2020 БАТЛУУЛАН, МӨРДӨН АЖИЛЛАЖ БАЙНА.

Компанийн хэмжээнд анх удаа тоноглолын шуурхай ажиллагааны  нэршлийг нэгдсэн стандартад оруулсан. Шинээр ашиглалтад орж буй дэд станц, шугам тоноглолыг хүлээн авахад энэхүү стандартыг мөн баримтална.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.