2022 оны шилдэг дэд станцаар “Сонгино” дэд станц шалгарлаа

Нийтэлсэн: 2023-01-04

 

        Компанийн “Ажлын байрны соёл-5С” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэвшүүлэх, үнэлэх журмын 4 дүгээр зүйлийн 4.14 дэх хэсэгт заасны дагуу “Ажлын байрны соёл-5С” хөтөлбөрийн Удирдлагын баг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн “Ажлын байрны соёл-5С” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн 2022 оны “Шилдэг дэд станц”-уудыг шалгарууллаа. “Шилдэг дэд станц” номинацын нэгдүгээр байрыг Улаанбаатар салбарын “Сонгино” дэд станц эзэлсэн бол дэд байранд Хангайн бүсийн салбарын “Хархорин” дэд станц шалгарч, гуравдугаар байрт Говийн бүсийн салбарын “Даланзадгад” дэд станц удааллаа.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.