203, 204 дүгээр Цахилгаан дамжуулах агаарын шугамын их засварын ажил

Нийтэлсэн: 2020-11-24


Улаанбаатар салбарын Засварын албаны дарга В.Мөнхбат, шугамын засварын инженер Б.Ганхуягаар ахлуулсан 18 хүний бүрэлдэхүүнтэй бригад 220 кВ-ын 203, 204 дүгээр агаарын шугамын №131-136 тулгуурын хооронд АС-400/51 маркийн дамжуулагч утас, АС-70/72 маркийн аянгын тросс  солих  их засварын ажлыг богино хугацаанд буюу 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрүүдэд амжилттай хийж гүйцэтгэв.

Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд Улаанбаатар салбарын Засварын албаны хамт олны санаачилсан шинэ технологийг ашиглан Монгол Улсад анх удаа  цахилгаан дамжуулах агаарын шугамын утас, троссыг газарт буулгалгүйгээр таталттай байхад нь 6 тоннын хоёр ширхэг гар тайл ашиглан тулгуур дээр нь амжилттай сольсон. Энэхүү ажлыг уламжлалт арга технологиор утас троссыг газарт буулгаж угсарсан тохиолдолд 20 хоногийн хугацаанд хоёр дахин их хүч, хөрөнгө зарцуулж хийх байсан бөгөөд дээрх технологийг туршсанаар хугацаа, зардлын нэлээдгүй хэмнэлт гаргаж, олон жил хойшлогдсон ажлыг амжилттай хийж чадлаа.

     

Тулгуур № 135-136 хооронд хуучин утсыг шинэ утастай холбож залгаа хийж байгаа байдал

 


© 2021 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.