205, 206 дугаар Цахилгаан дамжуулах агаарын шугамын аянгын троссыг шилэн кабель бүхий аянгын троссоор солих ажил

Нийтэлсэн: 2020-11-24

205, 206 дугаар цахилгаан дамжуулах агаарын шугамын аянгын троссыг шилэн кабель бүхий аянгын троссоор сольсноор мэдээлэл солилцох сувагчлалыг бүрдүүлэх, 205, 206 дугаар шугамын дагуу дифференциал хамгаалалтын мэдээллийн сувагчлалыг өөрийн шугамд бий болгох ач холбогдолтой ажил болсон.  

Уг ажлын гүйцэтгэгч байгууллагаар Аркади ХХК шалгарч 2017 онд  хийх төлөвлөгөөтэй байсан боловч 220 кВ-ын хоёр шугамыг зэрэг таслахад системийн хувьд горимын  хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх, түүнчлэн гүйцэтгэгч компанийн ажлын ур чадвараас хамаарч удаа дараа хойшлогдож байсан ажлыг Улаанбаатар салбарын шугамын засварын инженер Б.Ганхуягаар ахлуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй бригад, гүйцэтгэгч Эрчим инженеринг ХХК-ийн цахилгааны инженер А.Нямбаяраар ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй бригад хамтран 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд бүрэн хийж амжилттай дуусгалаа.

Манай компанийн инженер техникийн ажилтнууд олон жил хойшлогдсон ажлыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ өндөр ачаалалтай 220 кВ-ын хоёр шугамыг зэрэг таслах үед схемийн өөрчлөлтүүд болон  параметрүүдийг тогтвортой барьж ажиллуулахад шаардлагатай горимын тооцоог хийж, диспетчерийн зохицуулалтыг амжилттай хийж дуусгалаа.

Агаарын шугам 205, 206-ийн аянгын тросс бүхий шилэн кабель татах ажил


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.