220/35 кВ-ын Оюу-А, Б цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад хүлээн авах ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ

Нийтэлсэн: 2020-11-24

2020/110/35 кВ-ын Оюутолгой дэд станцаас Оюутолгойн орд газрын хэрэглээг хэсэгчлэн хангах 35 кВ-ын Оюу-А агаарын шугамд хүчдэл өгөх техникийн комиссын дарга компанийн Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Дашдаваа, Реле хамгаалалт, автоматик, хэмжилт туршилтын хэлтсийн дарга Н.Батбаяр, Шуурхай зохицуулалтын хэлтсийн дарга М.Өмербай, Говийн бүсийн салбарын ерөнхий инженер Б.Дамбийням, Техникийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн системийн тооцооны инженер А.Ананд, ДҮТ ХХК-ний Мэдээллийн технологи холбооны албаны хяналт, мэдээллийн системийн тоног төхөөрөмжийн инженер Б.Батхүү, Цагаан Хорол ХХК-ийн дэд захирал Г.Энхбат, Цагаан Хорол ХХК-ийн ерөнхий инженер Бат-Ирээдүй, Эрчим инженеринг ХХК-ийн дэд захирал Н.Баярмагнай, Оюу Толгой ХХК-ийн дэд бүтцийн хэлтсийн инженерийн албаны дарга П.Найдан, Оюу Толгой ХХК-ийн өндөр хүчдэлийн албаны дарга З.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй техникийн комисс ажилласан. Техникийн комиссын шийдвэрээр 35 кВ-ын Оюу-А цахилгаан дамжуулах агаарын шугамд хүчдэл өгч, ачаалал дор 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр амжилттай залгаж, Оюутолгой уурхайн зарим хэрэглээг цахилгаан эрчим хүчээр хангасан. 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн дарга Д.Батзоригоор ахлуулсан 19 гишүүний бүрэлдэхүүнтэй улсын комисс ажиллаж Оюутолгой уурхайн зарим хэрэглээг нэгдсэн системээс цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах шийдвэр гарсан.   

Монгол Улсын хамгийн том уул уурхайн орд газар болох Оюутолгойн уурхайд цахилгаан эрчим хүч нийлүүлж байгаа нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК болон Монгол Улсын эдийн засгийн үр өгөөж өгөх их ажлын зам тавигдаж байна.

        

Оюутолгой дэд станцад сэлгэн залгалт хийж байна


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.