257, 258 дугаар Цахилгаан дамжуулах агаарын шугамын хилийн зурвас дахь тулгуурын эзэмшлийн зааг тодорхойлох, гэмтэл устгах ажил

Нийтэлсэн: 2020-11-24


257, 258 дугаар агаарын шугамыг Дархан-Сэлэнгийн цахилгаан шугам сүлжээний газрын харьяа 220/110/35 кВ-ын Дархан дэд станц дээр 1976 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00 цагт хүчдэл өгч, анх удаа Монгол Улсын эрчим хүчний системийг ОХУ-ын эрчим хүчний системтэй өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамаар зэрэгцээ ажиллаж эхэлсэн, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад хүлээн авснаар Монгол Улсад 220 кВ-ын агаарын шугам, дэд станцын тоноглолын ашиглалт, засварын ажлыг хариуцсан инженер техникийн ажилтан бэлтгэгдэн ирсэн түүхтэй билээ.

2015 оноос хойш хоёр улсын хэмжээнд яригдаж эхэлсэн Монгол Улс – ОХУ холбосон 257, 258 дугаар агаарын шугамын торгон хилийн зурвас дахь төмөр тулгуур, утас, арматуруудын үзлэг, засварын ажлыг зохион байгуулан хамтран ажиллах зорилгын хүрээнд 2020 онд хоёр улсын хилийн тусгай алба, хилчидтэй хамтран ойрын жилүүдэд хийгдээгүй засвар үйлчилгээ, тулгууруудын номер дугаар, зааг тогтоох ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрүүдийн хооронд хийж гүйцэтгэлээ.

Цаашид ашиглалтын зааг, тулгуурын дугаарлалтыг шинэчлэх ажил зохион байгууллахаар ОХУ, ДҮТ ХХК-тай тохиролцсон. 

 


© 2021 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.