Сүүлийн жилүүдэд цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын хамгаалалтын зурваст Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн холбогдох заалтуудыг айл өрх, аж ахуйн нэгж зөрчих явдал ихсэж байгаа нь хүний амь нас, эд хөрөнгө хохирох, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах үйл ажиллагааг доголдуулж болзошгүй нөхцөл үүсгэж байна.
Компанийн зүгээс жил бүр Эрчим хүчний яам, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газар, газрын алба, мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран зөрчил гаргасан айл өрх, аж ахуйн нэгжүүдэд газар чөлөөлөх албан шаардлага хүргүүлж, аюулгүй байдлын талаар заавар, зөвлөгөө өгөх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилан ажиллаж байна. 2019 оны 3, 4, 5 дугаар саруудад Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт хамгаалалтын зурвас газарт хууль зөрчин үйл ажиллагаа явуулж, оршин сууж байгаа 1300 айл өрх, аж ахуйн нэгжүүдэд албан мэдэгдэл, 10 гаруй аж ахуйн нэгжид газар чөлөөлөх албан шаардлага өгч, хуулийн сурталчилгаа, хамгаалалтын зурвасын тухай шторкийг Монголын үндэсний олон нийтийн телевизээр 2019 оны 05 дугаар сарын 16-27-ны өдрүүдэд тодорхой давтамжтайгаар нэвтрүүлж байна.
Цаашид цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын хамгаалалтын зурвасын газрын кадастрыг хийлгэн газар эзэмших гэрчилгээ гаргуулах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэхээр шат дараалсан арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.