Алтан медалийн эзэн боллоо

Нийтэлсэн: 2019-12-02

         Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл доор түргэн болон түргэвчилсэн тоглолтын улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд амжилттай зохион байгуулагдаж, манай компанийн Мэдээллийн технологийн хэлтсийн программист инженер Б.Баярмаа түргэвчилсэн тоглолтын /Рапид/ эмэгтэй ангилалд нэгдүгээр байр эзэлж, алтан медалийн эзэн боллоо.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.