“Амьдрал бэлэглэе” аян

Нийтэлсэн: 2020-07-24

Компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ‘Цус сэлбэлт судлалын үндэсний төв’’-тэй хамтран “Амьдрал бэлэглэе” уриатай сайн дурын цусаа хандивлах аяныг Төв удирдлага болон Улаанбаатар салбарын ажилтнуудынхаа дунд 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан энэ жилийн аянд ажилтнууд идэвхтэй оролцож, сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, хүмүүнлэгийн үйлсэд нэгдсэн юм.

Таны нэг удаа өгсөн цус гурван хүний эрдэнэт амийг авардаг ба цусаа байнга өгдөг хүмүүс зүрх судасны өвчлөл болон хавдраар өвчлөх эрсдэл маш бага гэсэн судалгааны дүгнэлт байдаг байна.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.