Арол автоматикийг суурилуулж угсарч ажиллагаанд оруулахад бэлэн болгосон

Нийтэлсэн: 2020-11-24


ОХУ-аас авах импортын эрчим хүчийг 345 МВт болгон өсгөн нэмэгдүүлэхтэй холбогдуулан 220 кВ-ын 257, 258 дугаар цахилгаан дамжуулах агаарын шугамыг бодит чадлаар хэт ачаалагдах үед ачаалал хөнгөлөх автоматик (АРОЛ)-ийг зайлшгүй ажилд оруулах шаардлага гарсан юм.

257, 258 дугаар цахилгаан дамжуулах агаарын шугамын АРОЛ автоматиктай холбоотойгоор 220/110/35 кВ-ын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойр дэд станцууд болон Ил хуваарилах байгууламж-4 дээр ДҮТ ХХК-ийн WAMS системийг түшиглэн хийгдсэн системийн автоматикийн нэмэлт төхөөрөмжүүдийг суурилуулсан. Тухайн дэд станцууд дээрх АРОЛ автоматикаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг таслах хэлхээг бодит байдлаар ажиллуулан шалгаж, төлөв байдалд нь үнэлэлт өгч ажилласан. Мөн таслах шугамын хамгаалалтын реле дээр АРОЛ автоматикаас үйлчлэх, дохиолол өгөх, тасралтын үеийн бичлэг хийх, АПВ-д хориг хийгдэх логикуудыг оруулах бэлтгэл ажил хийгдэж, WAProtector программ дээрээс 257, 258 дугаар шугамын АРОЛ-оор ажиллуулан шугамуудыг тасалж шалгасан.

Шалгалтын ажлыг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд компанийн Реле хамгаалалт, автоматик, хэмжилт туршилтын хэлтэс, Улаанбаатар, Төвийн бүс, Хангай болон Зүүн-Өмнөд бүсийн салбарын реле хамгаалалт автоматикийн инженерүүд ДҮТ ХХК-ийн инженерүүдтэй хамтран шалгаж ажилд оруулсан.  

АРОЛ автоматик нь цахилгаан дамжуулах агаарын шугам 257, 258-аар авах импортын чадлын урсгалыг хянах, тооцсон тавилаас хэтэрсэн тохиолдолд 35 секундын хугацаанд нэгдсэн сүлжээнээс 182.2 МВт таслан ачаалал хөнгөлөх зориулалттай юм.

АРОЛ автоматик ажиллах хүрээнд нэгдсэн сүлжээний гуравдугаар зэрэглэлийн хэрэглэгчдийг багтаасан. Уг автоматик нь дохиолох болон таслах гэсэн хоёр шатлалаар ажиллах горимтой.

Таслах бүс

Таслах шугам

Хүчдлийн түвшин /кВ/

Таслах чадал       /МВт/

Хугацаа /сек/

Шатлал тус бүрийн таслах нийлбэр чадал

/МВт/

1

Хангайн бүс

Булган-А

110

26.3

10

67.5

Булган-Б

26.6

2

Төвийн бүс

Үйлдвэр-А

1.4

20

Үйлдвэр-Б

1.4

Хөтөл-А

4.8

Хөтөл-Б

4.5

3

Зүүн Өмнөд бүс

Бор-өндөр

110

28.3

25

33

МАК

2.2

Төмөртэй

2.5

4

Улаанбаатарын бүс

АШ-137

110

14.1

30

28.6

АШ-138

14.5

5

Улаанбаатарын бүс

Яармаг-А

110

13.6

35

28.8

Яармаг-Б

15.2

АШ-118

110

24.3

24.3

6

Нийт системийн хэмжээнд таслах чадал

 -

-

-

182.2

 

АРОЛ автоматикийн мэдээлэл хөрвүүлэгч төхөөрөмж суурилагдсан байдал


© 2021 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.