“Аврагч-2019” тэмцээн зохион байгуулав

Нийтэлсэн: 2019-05-29

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн анхны тусламжийн нөхөрлөлүүдийн “Аврагч-2019” ур чадварын тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Төвийн бүсийн салбарт амжилттай болж өндөрлөв.

“Аврагч-2019” тэмцээнд оролцсон баг хамт олон

Тэмцээнд Төвийн бүсийн салбарын “Аравт”, Улаанбаатар салбарын “Эрчим”, Говийн бүсийн салбарын “Гялс”, Төв удирдлагын “Эрч хүч”, Хангайн бүсийн салбарын “Нарны элч”, Зүүн-Өмнөд бүсийн салбарын “Зөв” гэсэн 6 баг оролцов.

Багууд онолын мэдлэгээрээ өрсөлдөж, анхны тусламж үзүүлэх, хорт хий болон халдварын голомтод ажиллах, гал унтраах даалгавруудыг гүйцэтгэж, гамшгийн голомтод ажиллан ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорьсоноос Хангайн бүсийн салбарын “Нарны элч” баг нэгдүгээр байр, Улаанбаатар салбарын “Эрчим” баг хоёрдугаар байр, Зүүн-Өмнөд бүсийн салбарын “Зөв” баг гуравдугаар байр тус тус эзэллээ.

Нэгдүгээр байр эзэлсэн Хангайн бүсийн салбарын “Нарны элч” баг

 

Хоёрдугаар байр эзэлсэн Улаанбаатар салбарын “Эрчим” баг

 

Гуравдугаар байр эзэлсэн Зүүн-Өмнөд бүсийн салбарын “Зөв” баг

            Мөн тэмцээний үеэр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын “Аврагч” хөшөөний цогцолбор газарт хайлаас мод тарих үйл ажиллагаа болов.

 


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.