
Ингэснээр бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд ажлынхаа тодорхой хугацаанд хүүхдээ тусгайлан тохижуулсан өрөөнд үлдээж, камерын хяналтын дор санаа зоволгүйгээр ажиллах боломж бүрдэж байна. Энэ нь ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлж, байгууллагын гүйцэтгэл, үр дүнг сайжруулахын зэрэгцээ хүүхдүүдийг хичээл, цэцэрлэгээ тараад эцэг эхийнхээ ажил дээр ирэх үед тоглох, хөгжих, хичээлээ хийх нөхцөлөөр хангаж, хүүхдийн эрхийг хамгаалсан, болзошгүй эрсдэлээс сэргийлсэн орчин бүрдүүлж байгаа юм.