АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Нийтэлсэн: 2022-05-26

ЦДҮС ТӨХК дараах ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Ажлын байр

Улаанбаатар салбарын Захиргаа, аж ахуйн албанд өдрийн 8 цагаар ажиллах ахлах тогооч

Үндсэн үүрэг

 

·       Цайны газрын хэвийн үйл ажиллагааг хангаж, ажилтнуудад технологийн картын дагуу эрүүл, амттай, чанартай хоолоор үйлчлэх

·       Цэс боловсруулах, технологийн картыг хагас жилд шинэчлэх, хоолны амт чанар, нэр төрөл, орцод хяналт тавих

·       Хоол, ундаа, хүнсний бүтээгдэхүүн болон түүхий эдийн аюулгүй байдал, зарцуулалтыг хянах, чанарыг мэдэрхүйн аргаар үнэлэх, таних, хүлээн авах, тооцоолол хийх

·       Цайны газрын эрүүл ахуйн стандарт, ажлын байрны аюулгүй ажиллагааг хангах

·       Туслах тогооч, угаагч нарын ажлыг хуваарилах, хяналт тавих, удирдлагаар хангах

Ерөнхий шаардлага

·       Хоолны технологич, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх

·       Тогоочийн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

·       Тогтвор суурьшилтай ажиллах

·       Ёс зүйтэй байх

·       Ажлын ачаалал даах

Тусгай шаардлага

·       Хоолны цэс, технологийн карт, жор боловсруулах

·       Удирдан зохион байгуулах, багаар ажиллах

·       Компьютерийн мэдлэгтэй, хэрэглээний программ дээр ажиллах

·       Баримт бичиг боловсруулах

Бүрдүүлэх баримт бичиг

·       Анкет

·       Ажилд орохыг хүссэн өргөдөл

·       Иргэний үнэмлэхийн хуулбар

·       Боловсрол, мэргэжил, мэргэшлээ нотлох гэрчилгээний хуулбар

Холбоо барих хаяг

 

·       Захиргаа, аж ахуйн алба

·       Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Улаанбаатар салбар

·       Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамж 26/1

·       Утас: 70041655, 88037143

Зарын хугацаа

2022.05.27-2022.06.10-ны өдрийг дуустал


© 2022 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.