Эрчим хүчний яамнаас 2020 оныг “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан компанийн хэмжээнд хүний нөөцийн чадавхийг сайжруулах, засвар ашиглалтын үйл ажиллагааг чанаржуулан шинэ бүтээл, санаачилгыг дэмжин нэвтрүүлэх зорилгоор компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/152 дугаар тушаалаар “Засвар, ашиглалтын ажлын чанарыг дээшлүүлэх уралдааны удирдамж” баталсан. Удирдамжийг танилцуулж байна.
Засвар, ашиглалтын ажлын чанарыг дээшлүүлэх
уралдааны удирдамж
Нэг. Зорилго
Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудын ашиглалтын түвшинг дээшлүүлэх, засварын ажлын чанар, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулан ажлын хариуцлага сахилга бат, урам зоригийг дээшлүүлэн ажилтнуудад эерэг хандлага төлөвшүүлэх талаар тодорхой үр дүнд хүрсэн салбар, хамт олныг үнэлж урамшуулахад оршино.
Хоёр. Хамрах хүрээ, хугацаа
Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтран зарласан энэхүү уралдааныг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал 4 сарын хугацаагаар явуулах ба компанийн төв удирдлага болон салбарууд бүгд хамрагдана.
Гурав. Болзолт уралдааны чиглэл, шалгуур үзүүлэлт
3.1 Ашиглалтын үйл ажиллагааг сайжруулах талаар - 30 оноо
- Шугам, дэд станцын ашиглалтын түвшинг дээшлүүлэх /шугам, тоноглолын үзлэг, чанар, илрүүлсэн гэмтлийг устгасан байдал гэх мэт/ талаар хийсэн ажил, хүрсэн үр дүн – 10 оноо
- Сэлгэн залгалтын үлгэрчилсэн программыг шинэчлэн батлуулж, мөрдөж ажилладаг, сэлгэн залгалтын хуудсаар сэлгэн залгалтыг гүйцэтгэж хэвшсэн байдал - 10 оноо
- Ашиглалтын үйл ажиллагааг сайжруулах талаар шинээр хийсэн бүтээлч ажлууд, бичиг баримтууд, хүрсэн үр дүн - 10 оноо
3.2 Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварын ажлуудыг гүйцэтгэсэн байдал, техникийн бичиг баримтын бүрдэлт, засварын ажлын чанарыг сайжруулах чиглэлээр хийсэн ажлууд - 30 оноо
3.2.1 Төлөвлөгөөт засварын ажлын гүйцэтгэл, чанарын үзүүлэлтийг сайжруулах чиглэлээр хийсэн оновчтой ажлууд, хүрсэн үр дүн - 20 оноо
- Засварын ажлуудад технологийн карт ашиглан гүйцэтгэдэг байх - 5 оноо
- Засварын ажлын гүйцэтгэлийн бичиг баримт бүрдүүлж, чанарын байдалд хяналт явуулж, акт протоколоор баримтжуулах - 5 оноо
- Засварын ажлын эзэлхүүн, төсөв, гүйцэтгэлийн бичиг баримтыг бүрдүүлэлт - 5 оноо
- Засварын ажлыг гүйцэтгэхдээ ААД, ТАД-ийн зөрчилгүй ажиллаж, нарядын системийн мөрдөлт, зааварчлагааны чанарыг сайжруулах чиглэлээр шинээр хийсэн ажлууд, үр дүн- 5 оноо
3.2.2 Засварын ажлын чанарыг сайжруулах чиглэлээр шинээр санаачилсан ажлууд, нэвтрүүлсэн байдал, хүрсэн үр дүн, эдийн засгийн үр ашиг - 10 оноо
3.3. “Эерэг хандлага - Эрсдэлгүй ажлын байр” уриан дор хийсэн ажил, хүрсэн үр дүн - 40 оноо
- Ажлын байрны нөхцөлийг сайжруулах талаар хийсэн оновчтой ажлууд, хүрсэн үр дүн - 10 оноо
- Ажлын байранд эрсдлийн үнэлгээг тогтмол хийдэг, эрсдлийг буруулж, урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажлууд, хүрсэн үр дүн - 10 оноо
- Хамт олны урам зоригийг дээшлүүлж, багаар ажиллах чадварыг сайжруулах талаар хийсэн талаар зохион байгуулсан ажлууд, хүрсэн үр дүн - 10 оноо
- Хувь хүний хөгжлийг дэмжих, эерэг хандлага төлөвшүүлэх талаар хийсэн ажил, хүрсэн үр дүн - 10 оноо
Дөрөв. Болзолт уралдааныг дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн
Ажлын хэсгийн ахлагч:
Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Дашдаваа
Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Б.Батчулуун
Гишүүд:
Хяналт мониторингийн хэлтсийн дарга Я.Мөнхтөр
Техникийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Чинбат
Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Цэрэндамба
Тав. Болзолт уралдааныг дүгнэх ба шагнах
5.1. Төв удирдлага, салбарууд уралдааны болзолын дагуу хийсэн ажлын тайланг 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн дотор Хяналт мониторингийн хэлтэст албан бичгийн хамт ирүүлнэ.
5.2 Уралдааны хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчил гаргаж, аваар, 1 дүгээр зэргийн саатал, осол гарсан хэлтэс, салбар оролцохгүй.
5.3 Болзолт уралдааныг 2020 оны 10 дугаар сарын 6-12-ны өдрийн хугацаанд дүгнэнэ.
5.4 Уралдаанд оролцсон төв удирдлага, салбаруудын ирүүлсэн материалыг дүгнэж, нийлбэр дүнгээр эхний 2 байр эзлүүлж, шагнаж урамшуулна.
1 дүгээр байр: өргөмжлөл мөнгөн шагнал - 3 сая төгрөг
2 дугаар байр: өргөмжлөл, мөнгөн шагнал - 2 сая төгрөг
.
ХЯНАЛТ МОНИТОРИНГИЙН ХЭЛТЭС
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.