Өндөр хүчдэлийн агаарын шугамын хамгаалалтын зурвасын дэглэм сахиулах, зөрчлийг арилгах ажлын хүрээнд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр ДЦС-4 ТӨХК-ийн урд хэсэг 110 кВ-ын АШ-109, 110, 111, 112, 117, Яармаг А,Б цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвасыг зөрчсөн аж ахуйн нэгж, иргэдтэй уулзан хяналт шалгалт явуулж, цаашид хамтарсан ажлын хэсэг байгуулж, гарсан захирамжуудыг цуцлах, цахилгаан эрчим хүчээр хязгаарлах, дүүргүүдийн Засаг дарга нарт албан тоот хүргүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.