ЦДАШ-ын хамгаалалтын зурвасын дэглэм сахиулав

Нийтэлсэн: 2019-08-22

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран 110 кВ-ын 109, 110 дугаар цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгж, хүнд даацын автомашинуудыг шилжүүлэх ажлыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулав.

Энэ ажилд компанийн Улаанбаатар салбараас 60 гаруй ажилтан оролцон чөлөөлсөн газарт хашаа барих ажлыг өглөөний 09 цагаас үдшийн 22 цаг хүртэл хийж гүйцэтгэлээ.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.