Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж

Нийтэлсэн: 2020-08-01


Коронавируст /COVID-19/ халдвараас сэргийлэх тухай

 

  1. Албан байгууллага:
  • Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэх
  • Иргэдийн санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах
  • Хурал, уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Ажилтнуудыг амны хаалтаар хангах
  • Хурлын үеэр өрөөнд цэвэр агаар оруулах
  • Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх
  • Шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт хоёр удаа арчиж цэвэрлэх
  • Хурлын дараа шал, ширээ, сандал зэрэг хатуу гадаргууг сайтар цэвэрлэх
  • Халуун аарц, чацаргана, зөгийн балтай ус, цай ажилтнууддаа өгөх
  • Хоолны газар ажилтнууд цөөн тоогоор ээлжлэн үйлчлүүлэх
  • Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй байх

 

  1. Хувь хүн:
  • Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх
  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
  • Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
  • Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
  • Гараа сайтар савандаж угаах
  • Нүд, ам, хамартаа гараа хүргэхгүй байх
  • Амны хаалт тогтмол зүүх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Гадуур явахдаа бээлий өмсөх
  • Олон хүн цугласан газраар явахгүй байх
  • Бусадтай гар барихаас зайлсхийх
  • Сайн унтаж амрах
  • Тайван стрессгүй байх
  • Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
  • 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
  • Шүлсээ хаяхгүй байх

 

Хяналт, мониторингийн хэлтэс

2020.08.01


© 2021 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.