Дэлхийн шатрын онлайн олимпиадад Мэдээллийн технологийн хэлтсийн програмист инженер Б.Баярмаа амжилттай оролцлоо

Нийтэлсэн: 2021-09-15

   Энэ оны 08 сарын 20-ноос 09 сарын 15-ны өдрүүдэд дэлхийн шатрын онлайн олимпиад зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд манай орны баг өнгөрсөн жилийн амжилтаараа шууд топ хэсэгт өрсөлдөх эрхтэй болсон юм. Ингэснээр Хятад, Казакстан, Армен, Иран, Австрали, Индонез, Румын, Грек, Гүрж зэрэг шатрын спорт өндөр хөгжсөн орны тамирчидтай өрсөлдөж, 7-р байрт орж тэмцээнийг өндөрлүүлжээ. Тус тэмцээнд топ хэсгүүдээс эхний 2 байранд шалгарсан багууд хасагдах шатанд өрсөлдөж ОХУ-ын баг тэргүүлж, АНУ-ын баг 2-р байр, Хятад, Энэтхэг улсын багууд 3-р байрыг эзэлжээ. Хэсгийн тоглолтод МТХ-ийн программист инженер Б.Баярмаа хувийн амжилтаар эмэгтэй үндсэн 2-р ширээнд Хятад, Гүрж, Румын, Австрали, Армен улсын шилдэг тамирчидтай өрсөлдөж 5 өрөг тоглосноос 4 хожил авчээ. Дэлхийн шатрын онлайн олимпиадад эх орноо төлөөлж оролцсон МТХ-ийн программист инженер Б.Баярмаад спортын өндөр амжилт хүсье.


© 2024 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.