“ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ААР ТОДОРЛОО.

Нийтэлсэн: 2022-04-23

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МҮЭХ, МАОЭНХолбоо хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж буй  болзолт уралдааны тэргүүн байрын эзэд тодорлоо.

Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын шагналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Дэд сайд, ХАБЭА-н үндэсний хорооны дарга С.Зулпхар, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат нар гардуулан өгч баяр хүргэлээ.

Энэ жилийн болзолт уралдааныг шинэчилсэн журмын дагуу барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, төрийн болон үйлчилгээний гэсэн салбараар нь ангилж,  “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ыг тодруулсан. Эрчим хүчний салбарт шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагаар "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" Төрийн өмчит хувьцаат компани тодорлоо.


© 2022 он. ЦДҮС ТӨХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.